Баянзүрх дүүргийн ЗДТГ Монгол Улсын Багшийн их сургуулиас Офицерүүдийн ордон хүртэл дугуйн зам тавихаар ажиллаж байна. БЗД-ийн 13 дугаар хорооллын уулзвар, Офицерүүдийн ордон хүрэх автозам голдоо явган хүний замтай. Энд дугуйн зам байх тохижилтыг хийж байгаа юм аж.
Одоогийн байдлаар дугуйн зам хучилт авах эсэхийг шалгаж, хоёр бульварийг бүрэн тэгшилж хучилт хийхэд бэлэн болгожээ. Гурав дахь бульварт таван хүн ажиллаж байгаа бөгөөд нэмж 10 хүн ажиллуулж өнөөдөртөө хучилтаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Дугуйн замын ажлыг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх төлөвлөгөөтэй боловч хүн хүчний хомс байдлаас хамаарч 5-6 хүн л байнгаар ажиллаж байна. Уг ажлын хажуугаар Бөхийн өргөөний уулзвараас МУБИС хүртэлх явган хүний замаар хашлага бродюр хийхээр 10 гаруй хүнтэй ажиллаж байна.
Баянзүрх дүүрэгт энэ жилдээ багтаан:
1. Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
2. Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
3. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам тус тус хийхээр төлөвлөсөн гэж БЗД-ээс мэдээлэв.