Монголын үндэсний бөхийн холбооноос аймгуудын бөхийн холбоодод аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамж хүргүүлжээ.

Удирдамжид аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулах, бөхийн бүртгэлийг барилдаан болохоос нэг хоногийн өмнө цахимаар бүртгэж дууссан байхыг анхааруулсан байна. Бүртгэлийг МҮБХ-ны албан ёсны (Монголын Үндэсний Бөхийн Холбоо-Монгол Бөхийн Өргөө) цахим хуудас болон Mubh.2021@gmail.com руу илгээх бөгөөд аймгийн бөхийн холбоод бүртгэл, оноолт, амыг devjee.mn-ийн программаар бүрэн хийх юм

Бүх аймгийн эрэмбийг МҮБХ программ хангамжийн тусламжтай хянаж, батлах аж. Хэрэв баталсан эрэмбийн дагуу оноолт гаргаагүй болон программ бүрэн ашиглаагүй аймгийн шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй байхаар тусгажээ.

Барилдахаар бүртгүүлсэн сумын цолтой бөхчүүдийн цолны үнэмлэхийн зургийг тус аймгийн бүртгэл хийж буй ажилтан цахимаар авах аж. Шаардлагатай тохиолдолд бөхчүүдийн үнэмлэхийн зургийг МҮБХ-руу илгээж шалгуулна.

Эрэмбэтэй холбоотой асууж тодруулах зүйлийг МҮБХ-ны албан ёсны хуудсаар хандаж авах юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн