Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийх болсонтой холбогдуулан тойрог орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргаашнаас энэ сарын 21-ны 23.00 цаг хүртэл хэсэгчлэн хаах болжээ.
Ажил гүйцэтгэх хугацаанд иргэдийг хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.
Тус ажлыг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийх байсан ч хоёр байршилд шинээр 460 метр урт борооны ус зайлуулах шугам тавих болсон тул хойшлуулаад байсан юм. Авто замын зорчих хэсэг дэх борооны ус зайлуулах шугам хоолой болон шүүрт худгуудын угсралтын ажил дууссан бөгөөд1100 метр урт авто замын хашлагыг сольж, асфальт бетон хучилт хийх бэлтгэлийг хангажээ.
Энэ сарын 16-ны 23:00 цагаас 19-ний 07:00 цаг хүртэл хаагдах маршрут /Зураг1/
п
Энэ сарын сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хаагдах маршрут /Зураг2/