-Амгалан-1024x682.jpg
2021-03-26 07:30
Ковид-19 цар тахлын улмаас боловсролын салбар хамгийн их хохирол амсаж байгааг талууд уулзалтынхаа эхэнд онцоллоо. Өнөөдрийг хүртэл Монгол Улс танхимын сургалтаа бүрэн нээж чадаагүй байгаа бол Англид гуравдугаар сарын эхнээс танхимын хичээлийг эхлүүлжээ. Гэхдээ өмнөх жилүүдтэй ижил хэмжээнд сургалтын үйл ажиллагааг жигдрүүлж чадахгүй байгааг ноён элчин сайд онцоллоо. Манай улс англи хэлийг хоёр дахь хэл […]

12.jpeg
2021-03-25 19:23
 Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг энэ жил 38,000 гаруй сурагч төгсөх гэж байна. Эдгээр сурагчийг танхимын давтлагад хамруулах бэлтгэл ажлыг хийхээр болжээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанд гурван асуудлыг оруулж, тодорхой чиглэл авлаа. Улсын хэмжээнд 12 дугаар ангийг төгсөж буй сурагчдыг элсэлтийн […]

surguuli1.jpg
2021-03-25 15:52
БШУЯ-ны удирдлагын баг УИХ-ын эмэгтэй гишүүдтэй өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БХБЯ, БОАЖ-ын сайд болон төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн уулзалтын үеэр хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөө болон, сургууль цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо. Энэ хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон […]

555555555555-1024x663.jpg
2021-03-25 12:06
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар үргэлжилж байна.   ЭЕШ-ын талаар Боловсролын Үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, “ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд эхэлсэн бол дөрөвдүгээр сарын 20-нд дуусна. Одоогоор 17800 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Энэ нь энэ жил төгсөж байгаа сурагчдын тоог баримжаалаад үзвэл […]

iim.jpeg
2021-03-25 09:52
Боловсрол шинжлэх ухааны сайд коронавирусний халдвар бүртгэгдсэн, эрсдэл өндөр байгаа 11 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг цаг алдалгүй зохион байгуулахад зориулж, Засгийн газрын нөөц сангаас 512 сая төгрөгийг шийдвэрлэжээ. Бүх аймгийн Засаг дарга нар гаргасан төсвийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зөвлөжээ. Л.Баяр

blur.jpg
2021-03-24 17:05
Улсын хэмжээнд 88 дээд боловсролын байгууллага байгаагаас 72 нь магадлан итгэмжлэл хийлгэжээ. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл 20 хүнтэй ч 12 зөвлөлөөр дамжуулан 5000 орчим хүний оролцоотойгоор магадлан итгэмжлэлийг хийж байгаа аж. Манай улсад дээд боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэл хийлгэх зохицуулалттай бол хөтөлбөрийг сайн дураар магадлан итгэмжилдэг. Харин хөтөлбөрийн тухайд 3361 хөтөлбөр байгаагаас өнөөдөр […]

011a3e46f1d0842cbcac6def0e8019d1_x3-800x500.jpg
2021-03-24 12:21
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11606 хүүхэд байна. Тэдний 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Бусад хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 584 багш ажилтан байна. БШУЯ-наас тдний төлөөлөл болох […]

tet.jpeg
2021-03-24 08:45
Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. • Куба Улсад анагаах ухааны чиглэлээр 1 оюутан, • Болгар Улсад Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан, • Вьетнам […]

qhs3lo_163798978_941128353382946_1819982692827934211_o_x974-1024x682.jpg
2021-03-23 18:04
Иргэн бүр нийгмийн хөгжлийн чиг хандлага, хувь хүний эрх ашигт нийцсэн боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмших боломжийг бүрдүүлэх, иргэн амьдралын чанараа дээшлүүлэхэд шаардагдах боловсролын агуулгыг түгээхэд насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагаа чиглэнэ. Зорилго нь зөв ч хэрэгжилт нь “гажсан” энэ тогтолцоог өөрчлөхөөр болов. Насан туршийн боловсролын үндэсний төв өнөөдөр үндсэн хоёр чиглэлээр ажиллаж […]

163558430_254015546387177_4494851981507691991_o-1024x683.jpg
2021-03-23 10:48
Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтаар номын агуулга, стандарт, монголд хэвлэгдэн гарч буй орчуулгын зохиолыг сайжруулах, хууль эрх зүйн орчин, боловсон хүчний асуудал, дэлхийд танигдах, […]