Улсын хэмжээнд 88 дээд боловсролын байгууллага байгаагаас 72 нь магадлан итгэмжлэл хийлгэжээ. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл 20 хүнтэй ч 12 зөвлөлөөр дамжуулан 5000 орчим хүний оролцоотойгоор магадлан итгэмжлэлийг хийж байгаа аж. Манай улсад дээд боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэл хийлгэх зохицуулалттай бол хөтөлбөрийг сайн дураар магадлан итгэмжилдэг.
Харин хөтөлбөрийн тухайд 3361 хөтөлбөр байгаагаас өнөөдөр хүчинтэй нь 130 хөтөлбөр байна. Магадлан итгэмжлэлийг 5 жил тутамд нэг удаа хийдэг. 2005 оноос хойш 4 удаа магадлан итгэмжлэл хийлгэсэн 4 сургуулийн 4 хөтөлбөр байна.
1. АШУҮИС-ийн “НҮҮР АМ СУДЛАЛ” хөтөлбөр
2. ШУТИС-ийн “ЦАХИЛГААН ХОЛБОО” хөтөлбөр
3. МУБИС-ийн “БАГШ СӨБ” хөтөлбөр
4. Мандах их сургуулийн “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ” хөтөлбөр
Манай улсаас 110 хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл хийлгэсэн байна. Хамгийн олон хөтөлбөрөө ШУТИС магадлан итгэмжлүүлжээ.
Б.Эрдэнэ