bod1.jpg
2021-05-14 15:14
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр цэцэрлэгийн урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг чөлөөллөө. Ийнхүү чөлөөлөгдсөн газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шинээр барина. Цэцэрлэг, гүйцэтгэгч компанийн удаа дараагийн албан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх […]

suragchin-tanhim.jpeg
2021-05-14 10:51
Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх Боловсрол, шинжлэх ухааны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан бөгөөд 4-12 дугаар ангийнхан өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт энэ сарын өдрөөс эхэлсэн билээ. Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй. Шалгалт авахгүй ч дүн гаргана. […]

sait.jpg
2021-05-13 17:27
БШУЯ, БҮТ-өөс ЭЕШ-ын бүртгэл болоод салбарын зарим асуудлын талаарх мэдээллийг өнөөдөр өглөө. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Цэцэрлэгт 3-5 насны хүүхдүүдийг хамруулах бодлого барина ажиллана гэж мэдээллээ. Тэрбээр “Яслид 0-3 насныхан хамрагддаг. БШУЯ цаашдаа сургуулийн өмнөх буюу 5 нас хүртэлх хүүхдүүдээ 100 хамруулах бодлого барьж ажиллана. Өмнөх шиг сугалаагаар шийдэх биш байгууллагын цэцэрлэгийг дэмжих, зарим […]

tse-1024x576.jpg
2021-05-13 16:23
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын насыг 3-5 болгож өөрчлөх бодлого барьж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын нас нь 2-5 байдаг. Тэгвэл энэ насыг 3-5 болгосноор таван насныхныг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой болох юм байна. Энэ тухай Л.Энх-Амгалан сайд ийнхүү ярьжээ. Тэрбээр “Сургуулийн өмнөх нас буюу таван насныхныг цэцэрлэгт 100 хувь хамруулна. […]

7qcjr6_186286069_973452063483908_6746971587068719069_n_x974.jpg
2021-05-13 15:13
АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн ерөнхий боловсролын бүх сургуулийн англи хэлний багш нарт зориулан “ENRICHMENT-2021” хөтөлбөрийг зарлажээ. Монгол Улсын өнцөг булан бүрээс ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1,000 багшийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулах юм. […]

bol-2-1024x682.jpg
2021-05-13 12:47
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын хамгийн ахмад нь 58 настай. Иргэдэд насан туршдаа суралцах боломжийг нээж өгөх нь боловсролын салбарын гол зорилго юм хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. ТӨГСӨЛТ БА ШАЛГАЛТ Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах […]

h-1024x512.png
2021-05-13 09:58
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Би хариуцлагатай аав, ээж” аяныг 2018 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга […]

-1.png
2021-05-13 09:49
Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжихээр төлөвлөж байгаа тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ярилаа. Энэ жил 12 дугаар анги төгсөх сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон байна. ЭЕШ-ыг зохион байгуулахдаа вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгохоор болжээ. Энэ онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 […]

BO2-1024x683.jpg
2021-05-12 15:46
“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн баримт бичигт Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга олон улсын байгууллагын дарга Э.Тамүра нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Ийнхүү ЖАЙКА олон улсын байгууллага орон нутгийн онцлогт нийцсэн хүнсний хангамжийн тогтолцоо бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын төв […]

ba.jpg
2021-05-12 15:06
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багшийн тэтгэврийн нас, хөдөлмөрийн нөхцөл, тэтгэвэр тогтоолгох хувь, хэмжээний талаар судалгаа явуулжээ. Судалгаанд нийтдээ 14500 гаруй багш, ажилтан цахимаар оролцсон байна. МБНҮЭХ-ны дэвшүүлсэн асуудлыг дараах байдлаар томьёолон харж байна. Салбарын багш, ажилтны “Ажлын байрны эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ”-г багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран шинээр […]