БШУЯ, БҮТ-өөс ЭЕШ-ын бүртгэл болоод салбарын зарим асуудлын талаарх мэдээллийг өнөөдөр өглөө. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Цэцэрлэгт 3-5 насны хүүхдүүдийг хамруулах бодлого барина ажиллана гэж мэдээллээ.
Тэрбээр “Яслид 0-3 насныхан хамрагддаг. БШУЯ цаашдаа сургуулийн өмнөх буюу 5 нас хүртэлх хүүхдүүдээ 100 хамруулах бодлого барьж ажиллана.
Өмнөх шиг сугалаагаар шийдэх биш байгууллагын цэцэрлэгийг дэмжих, зарим цэцэрлэгт яслийн насны хүүхэд авах боломжтой байдаг зэргийг ашиглана. Цаашдаа сургуулийн өмнөх боловсролд 3-5 насныхныг хамруулж, 0-2 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд, өдөр өнжүүлэхэд хамруулах, эцэг эхчүүдэд хувьсах зардлыг өгч цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэх бодлогыг барьж байна. Бид Боловсролын ерөнхий хууль, СӨБ, бага дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын хууль, Судалгааны их сургуулийн хуулийг ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ” гэлээ.
Л.Баяр