Хүүхдийг гурван наснаас эхлэн цэцэрлэгт явуулахаар төлөвлөж байна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын насыг 3-5 болгож өөрчлөх бодлого барьж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын нас нь 2-5 байдаг. Тэгвэл энэ насыг 3-5 болгосноор таван насныхныг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой болох юм байна.

Энэ тухай Л.Энх-Амгалан сайд ийнхүү ярьжээ. Тэрбээр “Сургуулийн өмнөх нас буюу таван насныхныг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх боломжийг нээж өгөх ёстой юм билээ. Цаашдаа сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 болгож, 0-3 насыг хүүхэд харах үйлчилгээ болон эцэг эхчүүдэд нь хоёр насны хүүхдийн хувьсах зардлыг олгох зарчмаар явна. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хууль, Дээд сургуулийн хууль, Судалгааны их сургуулийн хуулийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ” гэв.

Г.Оюухай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн