Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Microsoft компанийг үүсгэгч, тэрбумтан Билл Гейтс гэр бүл салах болсон шалтгаанаа ярьсан нэгэн мэдээллийг ил болгожээ. Дэлхийн хамгийн баян хүний нэгд тооцогддог тэрбээр саяхан найзуудтайгаа ярилцах үеэрээ эхнэр нөхрийн хооронд хайр дурлалгүйгээр олон жил болсон гэжээ.
Гейтс гольфын түншүүдтэйгээ энэ тухайгаа хуваалцсан тухай Foxnews-т бичсэн байна. Энэ бол тэрбумтны хамгийн дуртай спорт бөгөөд Мелиндатай гэрлэхдээ Хавайн нэгэн зочид буудлын гольфын талбайд гэрлэлтээ батлуулахыг ятгаж байсан удаатай.
Мелинда, Билл Гейтс нарын салалттай холбоотой шүүх хурал тавдугаар сарын 14-нд болно.
Гурван хүүхэдтэй энэ гэр бүл салах гэж буйгаа зарласан нь олон хүнд гэнэтийн мэдээ болсон аж. Ялангуяа 56 настай Мелинда Гейтс католик шашинтан болохоор тэднийг сална гэдэгт хэнд ч итгэхгүй байлаа.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.Март