22-1024x683.jpg
2021-11-02 10:11
УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа. “Их наяд хөгжил” компани тавдугаар сургуулийн барилгын ажлыг найман жилийн өмнө эхлүүлсэн хэдий ч ашиглалтад оруулаагүй байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 95 хувийг гүйцэтгэгч компанид өгөөд байгаа аж. БШУ-ы дэд сайд стандартын шаардлага […]

999888-1024x689.jpg
2021-11-01 15:25
Монголын Залуучуудын Эвслийн хамтран хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд залуучуудын шийдвэр гаргах түвшинд оролцох, нөлөөлөх боломжийг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил, залуучуудын асуудлаар үйл ажиллагаа явуулж буй Иргэний нийгмийн байгууллагуудад харилцан суралцах, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ЗИНБ-ын солилцооны хөтөлбөрийг энэ жилээс эхлэн зарлаж байна. Хөтөлбөрийн зорилт: Залуучуудын сайн туршлагыг хуваалцах, санал солилцох, залуучуудын […]

01-1.jpg
2021-11-01 11:25
Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзсэн хичээлээ бататгах боломжтой теле хичээлүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бэлтгэн хүргэсээр байна. Хичээлийн хуваарьт: Сургуулийн өмнөх боловсрол Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги Тусгай хэрэгцээт боловсрол Насан туршийн боловсролын хичээлүүд багтаж байна. Теле хичээлийн хуваарь:

1258-1024x689.jpg
2021-11-01 11:04
“Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа  Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнерыг бүтээснээ өнөөдөр Сүхбаатарын талбайд байршуулж олон нийтэд танилцуулах болсон юм. Төслийн баг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан хэдий ч өнгөрсөн шөнө цагдаа нар нэвтрүүлээгүй тухай Ч.Ганжавхлан нүүр […]

01.jpg
2021-11-01 09:28
Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийн хэлэлцүүлэг Бямба гарагт болжээ. Хэлэлцүүлгээр: Боловсролын ерөнхий хуулийн төсөл Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл Дээд боловсролын тухай хуулийн болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн үзэл баримтлалын […]

01-130.jpg
2021-10-29 13:41
УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах, эсэх […]

02-122.jpg
2021-10-28 17:29
“Halloween” буюу сүнсний баяр нь Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг. 2019 онд БСШУС-ын сайдын тушаал гарч хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байхыг зөвлөж эхэлсэн юм. Энэ удаа тус яам мөн ижил агуулгатай тушаал гаргаж ЕБС, цэцэрлэгүүдэд хүргүүлжээ. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Хуулийн хэрэгжилтийг хангах […]

456-1024x683.jpg
2021-10-28 15:22
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд – ll” олон улсын эрдэм шинжилгээний хурал Хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудал хэмээх салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр “Өсвөр насны сэтгэл гутрал ба сэтгэл зүйн хүчин зүйлс” сэдвээр Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Б.Баярмаагийн танилцуулсан илтгэлээс зарим зүйлийг онцлон хүргэе. Сэтгэл гутрал ба сэтгэлээр […]

01-121.jpg
2021-10-27 13:05
“Миний гэр” цахим цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн 3-5 насны хүүхэд багачууддаа зориулсан Цахим цэцэрлэг-ийн бүртгэл эхэллээ. Бүртгэл 2021.10.15-2021.11.02 хүртэл явагдана Цахим цэцэрлэгт хамрагдсанаар таны хүүхэд сургуулийн өмнөх боловсролын агуулгын хүрээнд: -Бие даасан -Өөрийгөө илэрхийлэх чадвартай -Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай -Бусдыг анхааран сонсдог -Аливаад хүлээцтэй, тэвчээртэй ханддаг -Ажигч, гярхай сониуч зан чанартай -Суралцах дуртай хүүхэд болон төлөвшинө. […]

44.jpg
2021-10-27 10:33
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төгсжаргалын Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ. Ийнхүү эр зориг гаргаж, нэг гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэсэн түүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдын нэрэмжит шагналт гардуулахаар шийдвэрлэснээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Энэ талаар сайд Л.Энх-Амгалан “Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж […]