Монголын Залуучуудын Эвслийн хамтран хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд залуучуудын шийдвэр гаргах түвшинд оролцох, нөлөөлөх боломжийг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил, залуучуудын асуудлаар үйл ажиллагаа явуулж буй Иргэний нийгмийн байгууллагуудад харилцан суралцах, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ЗИНБ-ын солилцооны хөтөлбөрийг энэ жилээс эхлэн зарлаж байна.
Хөтөлбөрийн зорилт:
- Залуучуудын сайн туршлагыг хуваалцах, санал солилцох, залуучуудын иргэний нийгмийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Хүний эрх, залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны чиглэлээр харилцан туршлагаа солилцож, сонгогдсон орон нутагт богино хугацааны нөлөөллийн ажил, судалгаа, сургалтын аль нэгийг хамтран зохион байгуулах
Хөтөлбөрийн үйл ажиллагаа:
Хөтөлбөрийн оролцогчид байгууллагууд болон залуучуудын хөгжил хариуцсан холбогдох төрийн байгууллагууд болон МЗЭ-ийн гишүүн байгууллагуудаар зочлон, тэдний үйл ажиллагаатай танилцаж туршлага судална.
Мөн оролцогчид ажлын төлөвлөгөө хамтран боловсруулж тухайн орон нутагт ажиллахдаа хэрэгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрт оролцох зардал, томилолтыг төсөл хариуцна.
Хөтөлбөрийн хугацаа:
- Орон нутгийн оролцогчид Улаанбаатар хотод 2021 оны 11 сарын 15-19-ний өдрүүдэд ажиллана.
- Улаанбаатар хотоос оролцогчид орон нутагт 2021 оны 11 сарын 22-26-ны өдрүүдэд ажиллана.
УБ хотоос оролцох оролцогчдын тоо: 5 хүртэлх
Орон нутгаас оролцох оролцогчдын тоо: 10 хүртэлх
Хөтөлбөрийн оролцогчдод тавигдах шалгуур:
- Төсөл хэрэгжиж буй аймаг, орон нутгийн иргэн байх (УБ хот, Баянхонгор аймаг, Хэнтий аймаг)
- Залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр орон нутгаас оролцогчид 1 жилээс дээш, УБ хотоос оролцогчид 2 жилээс дээш хугацаанд үр бүтээлтэй ажилласан туршлагатай байх
- Дээр дурдсан хугацаанд УБ хот болон орон нутагт очиж ажиллах боломжтой байх
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 11-р сарын 05-ний 23:59 цаг хүртэл
Өргөдөл илгээх: https://forms.gle/MK6ZWxTP