УОК, НОК хамтарсан мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл тасарсан талаарх сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
“Эрүүл мэндийн яамны дэргэд эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж бий. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байна. ЭМЯ-наас эмнэлгийн байгууллагуудад нэгээс хоёр сарын эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүл гэх чиглэл өгсний дагуу нөөц дуусахаас сэргийлэн ажиллаж байгаа.
Тиймээс одоогоор нөөц дуусч, хомсдол үүсээгүй. Мөн тээвэр ложистикийн асуудлыг зохион байгуулж байна. Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Инчеоноос онгоц ирнэ. Үүгээр тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж авчирна. Натрийн 70 хувийг үйлдвэрлэж, дотооддоо хангадаг үйлдвэр бий. Одоогоор тасалдал, хомсдол үүсээгүй байна. Гэхдээ жирийн үе шиг шаардсан хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ингээд явахад 14 хоногийн нөөц байгаа.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор шпризний түүхий эд, сав баглаа боодол татан авах зэрэг ажлууд хийгдэж байна. 385 эм ханган нийлүүлэх байгууллагатай бүгдэнтэй нь уулзсан. Хаагуур, хэрхэн тээвэрлэж ажиллах талаар судлан ажиллаж байгаа” гэлээ.