03-38.jpg
2022-02-22 15:53
Европ дахь хийн үнэ мягмар гарагийн арилжааны нээлтийн үеэр 10 гаруй хувиар өсч, мянган шоо метр тутамд 900 ам.доллар давж байна гэж Лондонгийн ICE бирж мэдээллээ. Хийн үнэ нээлтийн үнэ 934.7 ам.доллар болсон нь өмнөх төлбөр тооцооны 847.9 ам.доллараас 10.2%-иар өссөн байна. Одоогийн байдлаар хамгийн бага үнэ 923 доллар байна. Мэргэжилтнүүд үнийн өсөлтийг хэд хэдэн […]

02-39-1280x853.jpg
2022-02-22 15:33
Украины хорлон сүйтгэгчид ДОНЕЦК-ГОРЛОВКА хурдны замд мина-тэсрэх төхөөрөмж байрлуулжээ. Тэсрэх бөмбөг дэлбэрэх үеэр энгийн гурван иргэн нас барсан байна. Одоогийн байдлаар Лунганс, Донецкоос олон зуун хүн Ростов муж руу ирж байгаа бөгөөд Коми хотоос Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын дүрвэгсдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг Ростов муж руу илгээгджээ. Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Комигийн тэргүүн Владимир Уйба “Өнөөдөр тусламж […]

14-5-1280x960.jpg
2022-02-22 15:02
ОХУ Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Донецкийн иргэд баяраа тэмдэглэхээр гудамжиндаа гарчээ. Тэд салют буудуулж, ОХУ-ын далбаа барин жагссан талаар РИА Новости-д бичиж байлаа. Даваа гаригт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өөрсдийгөө зарласанэнэ хоёр бүсийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, БНУ-ын тэргүүнүүдтэй найрамдах, харилцан […]

13-8.jpg
2022-02-22 14:52
Хятадын хөгжлийг хазаарлахын тулд АНУ Тайванийг ашиглахаар оролдож байгаа нь алдаа гэж Хятадын ГХЯ мэдэгдлээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мягмар гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярихдаа мэдэгджээ. АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь шинэ стратеги нь Хятадад нээлттэй сорилт болж байна. АНУ-ын зарим албан тушаалтнууд Хятадтай урт хугацаанд ширүүн өрсөлдөхийг уриалж […]

07-19-1280x691.jpg
2022-02-22 13:30
Шоронд хоригдож байгаа Гүржийн экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили дахин хугацаагүй өлсгөлөн зарлажээ. Энэ талаараа тэр шүүх хуралдаан дээр мэдэгдсэн бөгөөд “Өнөөдрөөс эхлэн би хугацаагүй өлсгөлөн зарлаж байна. Энэ өлсгөлөн бол надад болон манай ард түмэнд яаж хандаж байгаагийн хариу үйлдэл” хэмээн хэлжээ. Михаил Саакашвили шоронд хоригдож байх хугацаандаа өөртөө эмчилгээ хийлгэхийг шаардсан ч эмчилгээ хийгдээгүй […]

06-22.jpg
2022-02-22 13:16
Бүгд Найрамдах Донецк Ард улс болон Бүгд Найрамдах Луганск Ард улсын тусгаар тогтнолыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр хүлээн зөвшөөрлөө. Үүний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард иргэддээ хандаж үг хэлжээ. Тэрбээр, салан тусгаарласан мужуудыг ОХУ хүлээн зөвшөөрч байгаа нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэсэн хэрэг боллоо. Үүнээс болж гарах үр дагавар, […]

05-28.jpg
2022-02-22 13:08
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2022.02.21) хуралдсан Аюулгүйн зөвлөлийн хуралдааны дараа Бүгд Найрамдах Донецк Ард улс, Бүгд Найрамдах Луганск Ард улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргалаа. Зарлигийн дагуу ОХУ-ын зүгээс тус бүгд найрамдах улсуудад энхийг дэмжих ажиллагаа явуулах зөвшөөлийг Батлан хамгаалах яам хүлээн авчээ. Энэ нь Оросын цэрэг армиа Донецк, Луганскт оруулж болно гэсэн […]

01-3-1.jpg
2022-02-22 11:33
Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг өглөө. Уг мэдээлэлд “Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 Монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 Монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна. Украин улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу […]

muzei2-204152-1733125157.jpeg
2022-02-22 08:51
“Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд манай тамирчин Б.Ачбадрахын өмссөн дээл, малгайг Швейцар дахь Олон улсын олимпын хорооны музейд авах хүсэлт тавиад байв. Манай тамирчин энэхүү хүсэлтийг хүлээн авч, эх орон руугаа хөдлөхийн өмнө дээл, малгайгаа музейн төлөөлөгчид хүлээлгэн өглөө. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан юм.

13-6-1280x842.jpg
2022-02-21 11:10
Барууны хориг арга хэмжээнээс сэрэмжилсэн Оросын банкууд бэлэн мөнгөний импортыг нэмэгдүүлжээ. Санхүүгийн шинжээчид ОХУ-ын банкууд валют импортлох дээд амжилтыг онцолж эхэлсэн бөгөөд тэдний тооцоогоор банкууд 4.97 тэрбум ам.долларг бэлнээр татсан гэж “Известия” сонин мэдээлжээ. Энэхүү 4.97 тэрбум долларын дэвсгэрт 50 тонн жин татаж байгаа аж. Оросын зээлийн байгууллагууд барууны хориг арга хэмжээнээс айж байгаа нь бэлэн […]