Оросын Батлан хамгаалах яам лхагва гариг Украинд явуулсан тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Оросын арми Украинд цөмийн зэвсэг бий болох бодит аюулыг арилгаж байна гэв.
Украины нутаг дэвсгэрт ойрын хугацаанд НАТО-гийн бааз, цөмийн зэвсэг, түүнийг хүргэх хэрэгсэл бий болох ёстой байсан ч Оросын арми энэхүү бодит аюул занахийллийг өөрийн оронд нэр төртэйгөөр устгаж байна хэмээн ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Оросын цэргийн хаагчид, Оросын арми нэр төртэйгээр даалгавраа гүйцэтгэж байна. Тэд Украины нутаг дэвсгэрээс саяхныг хүртэл гарч байсан Оросын бодит аюул заналхийллийг арилгаж байна. Украины ард түмний хүсэл зоригийг тоолгүйгээр ойрын хугацаанд НАТО-гийн бааз, цөмийн зэвсэг, түүнийг хүргэх хэрэгсэл бий болох ёстой байсан газраас аюулыг устгаж байна” гэж Коношенков нэмж хэлжээ.
Эх сурвалж: RIA