Беларусьт болсон хэлэлцээр дээр Оросын төлөөлөгчдийн тавьсан шаардлагыг Украины “Зеркало Недели” хэвлэл бичжээ. Тус сонин дипломат эх сурвалжаас иш татан 2-р сарын 28-нд болсон эхний шатны хэлэлцээний хүрээнд ОХУ Украинаас дараахь зүйлийг шаардсан гэжээ.
Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, 2014 оны хилийн зурвасыг мөрдөх зэрэг шаардлагыг тавьсан бөгөөд ОХУ Крымийн статусын талаар огт хэлэлцэх бодолгүй байгаа. Энэ бол ОХУ-ын хувьд хаалттай сэдэв байх аж. Гэхдээ энэ бүгд Оросын талын бүх байр суурь биш бөгөөд эх сурвалжууд зөвхөн нэг хэсгийг нь дэлгэсэн гэв.
Мөн хэлэлцээрийн эхний шатанд Украины төлөөлөгчид Кремлээс довтолгоог зогсоож, Украин даяар амар тайван болохоос өөрөөр Оросоос юу ч гуйгаагүй гэж мэдэгджээ. Хэдийгээр өмнө нь Зеленский хэлэлцээрийн үр дүнд Оросыг болзолгүйгээр бууж өгч, Украины нутаг дэвсгэр, тэр дундаа Донбасс, Крымээс цэргээ бүрэн гаргах ёстой хэмээн мэдэгдэж байсан ч Украины Зэвсэгт хүчин барууны түншүүдээс зэвсгийн нөөцөө татаж, шинэ зэвсэг хүлээн авч байна. Хэлэлцээрт орсон Оросын төлөөлөгчид үүнийг зөвшөөрөөгүй тул тусгай ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Хоёр улсын дараагийн шатны хэлэлцээрийг гуравдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөж байна гэж Украины хэвлэлүүд мэдээлж байгаа юм.