Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ Беларусийн Брест мужид эхэлсэн гэж Беларусийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Анатолий Глаз РИА Новости агентлагт мэдээлжээ.
Украинчууд танхимд орж байхад Оросын төлөөлөгчид аль хэдийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн тэднийг хүлээж байжээ. Ерөнхийлөгч В.Путины туслах Владимир Мединскийн Москва энэ уулзалтад зориулж цэрэг-техникийн, хүмүүнлэг-олон улсын болон улс төрийн асуудлаас бүрдсэн гурван санал тавих юм байна.
Энэ талаар ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Хоёр тал энэ нөхцөл байдлыг хурдан дуусгаж, Донбасст энх тайвныг сэргээж, Украины ард түмнийг буцаан энх тайвныг авчирахыг хүсч байна гэсэн бол Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк “Өнөөдрийн хэлэлцэх асуудалд гал зогсоох, эвлэрэх, нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор нээх зэрэг асуудал багтсан. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар Киев буулт хийхгүй хэмээн хэлсэн Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн үгийг онцолжээ.
Хоёр талын хэлэлцээрийн эхний шат Гомель мужид болсон юм. Москваг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий, ОХУ-аас Беларусь улсад суугаа Элчин сайд Борис Грызлов нар төлөөлсөн юм.
Харин Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Гадаад хэргийн дэд сайд Микола Точицкий, Михайло Подоляк, Дээд Радын депутат Рустем Умеров, Украины гурван талт харилцах бүлгийн төлөөлөгчдийн нэгдүгээр орлогч дарга Андрей Костин нар хүрэлцэн иржээ.