03-36.jpg
2022-03-15 21:45
Гаитигийн өнчин хүүхэдтэй хууль бусаар бэлгийн харьцаанд орсон АНУ-ын иргэн, Христийн сүмийн пастор Корриган Клэйг хүүхдийн бэлгийн хүчирхийлэлийн хэргээр уржигдар (2022.03.14) Америкт баривчилжээ. Пастор Корриган Клэй нь Гаити дахь өнчин хүүхэд өргөж авдаг асрамжийн “Илдэг төсөл”-д ажиллаж байсан нэгэн бөгөөд түүнийг Билл Клинтоныхон болон бусад олон алдартнууд дэмждэг байжээ. Америкийн пастор 2015 онд эхнэрийнхээ хамт […]

istockphoto-504114086-612x612.jpg
2022-03-15 16:19
Умард Ирландад үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн ган цутгамлын үйлдвэр түүнчлэн үйлдвэрлэлээ түр зогсоож байгаагаа зарлажээ. Тэд эрчим хүчний үнэ буурсны дараа үйл ажиллагаагаа сэргээхээ амлаж байна. 1500-гаад ажилтан түр амралтаа авахаас өөр аргагүй болжээ. Яг ийм нөхцөл байдал Испанийн ган цутгамлын үйлдвэрүүдэд ч тохиосныг Reuters тэмдэглэж байна. Зэвэрдэггүй ган үйлдвэрлэгч Acerinox, Megasа, Siderurgica Balboa […]

001_180_IMG_Louekuikensindestal-848x565.jpg
2022-03-15 15:39
Францын хэвлэлүүд ойрын саруудад өсөж магадгүй хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн жагсаалт гаргажээ. Франц улс өөрөө улаан буудайн дэлхийн томоохон нийлүүлэгч хэдий ч Чикагогийн бирж дээр үнэ өсвөл гурил, үр тарианы үнийн өсөлтөөс зайлсхийж чадахгүй гэж үзэж байна. Үүнийг дагаад талх нарийн боовны үнэ өснө гэж үзэж байна. Францын нарийн боовчдын холбооны ерөнхийлөгч Доминик Анракт сүүлийн өдрүүдэд […]

03-34.jpg
2022-03-15 12:20
Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээврийн Кореан эйр компани ОХУ-ын Москва болон Владивосток хотууд руу чиглэсэн бүх төрлийн нислэгүүдээ дөрөвдүгээр сарыг дуустал түр хугацаагаар цуцалж байгаа гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь ОХУ руу чиглэсэн ямар нэгэн эдийн засгийн хаалт биш. Кореан эйр компани эд хөрөнгө болон ажилчид, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилготой уг шийдвэрийг […]

08-22.jpg
2022-03-15 09:03
Украинд АНУ-аас цэргийн зэвсгийн дэмжлэг үзүүлж байгаа нь тус улсын хямралыг уртасгах хүсэлтэй байгааг гэрчилж байна гэж Хятадын Global Times сонин бичжээ. Тус сонин Орос, Европын орнууд Украинд үргэлжилж буй хямралыг шийдвэрлэхийн тулд дипломат хүчин чармайлт гаргаж байгаа ч энэхүү мөргөлдөөнийг өөгшүүлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан АНУ Киевийг зэвсгээр “цохих” оролдлого хийж, сөргөлдөөнийг аль болох […]

07-22.jpg
2022-03-15 08:55
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд зэвсэг, санхүүгийн эх үүсвэр, хоол хүнс өгөхөө амлажээ. Тэрбээр, “Бид Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалах зэвсэгтэй болгох болно. Украинчуудын амийг аврахын тулд мөнгө, хоол хүнс, дэмжлэг үзүүлэх болно” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Мөн тэрбээр “Бид Украйны дүрвэгсдийг баяртайгаар угтан авах болно” хэмээсэн байна. Өчигдөр Жо Байден АНУ болон түүний холбоотнууд Украинд аюулгүй байдлын […]

06-25.jpg
2022-03-15 08:45
Украйны Сайд нарын танхим бизнесийн үйл ажиллагааг дэмжих, аюулгүй байдлыг хангах, хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс Украины эдийн засгийг дэмжих шийдвэрийн төслийг зөвшилцсөн гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Тэрбээр, нэгдүгээрт, бид татварын шинэчлэлийг эхлүүлж байна. НӨАТ, орлогын албан татварын оронд бид эргэлтийн 2%-ийн татвар, хялбаршуулсан нягтлан бодох бүртгэлийг санал болгож байна. Жижиг бизнесүүдийн хувьд бид […]

01-32-1280x960.jpg
2022-03-15 08:37
Украины үндсэрхэг үзэлтнүүд Запорожье хотын банкуудыг булаан авч, нутаг дэвсгэрийн батлан ​​хамгаалах хүчний хэрэгцээнд зориулж чинээлэг иргэдээс мөнгө авч байна хэмээн ОХУ-ын Үндэсний батлан ​​хамгаалахын хяналтын төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцев мэдэгдэв. Михаил Мизинцев мөн “Запорожье хотод босогчид хотын санхүүгийн байгууллагуудыг булаан авч, хадгаламж эзэмшигчдийн дансыг шалгаж байна. Их хэмжээний санхүүгийн хадгаламжтай иргэдийг хулгайлж, […]

05-25.jpg
2022-03-15 08:32
Мексикийн далайн эргийн Плайа-дель-Кармен амралтын газрын ресторанд хий дэлбэрч, эрх баригчдын урьдчилсан мэдээллээр хоёр хүн амиа алдаж, 12 хүн шархадсан байна. Дэлбэрэлтийн улмаас урьдчилсан мэдээллээр хоёр хүн амиа алдаж, 8 хүн шархадсан гэж прокурорын газраас мэдээлсэн ч бүс нутгийн захирагч Карлос Хоакин дараа нь уг ослын улмаас шархадсан 12 хүнийг хотын гурван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж […]

03-31.jpg
2022-03-14 18:39
Орос, Украины дөрөв дэх удаагийн хэлэлцээ онлайнаар явагдаж байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михаил Подоляк өөрийн Telegram сувагтаа мэдэгдэв. Энэ талаар Михаил Подоляк “Хэлэлцээрийн дөрөв дэх шат эхэллээ. Энх тайван тогтоох, гал зогсоох, цэргээ нэн даруй гаргах, аюулгүй байдлын баталгааны тухай асуудлыг хэлэлцэнэ, хэцүү яриа байх болно” хэмээн бичсэн байна.