Цагаан ордны Харилцаа холбооны захирал Кейт Бедингфилд Украинд хурцадмал байдлыг намжаахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден В.Путинтэй хэлэлцээ хийнэ гэж Мягмар гаригт мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хэлэлцээ хийх болсон шалтгаан нь Орос, Украины хурцадмал байдлыг намжаах, дипломат харилцаа тогтоох хүсэл эрмэлзэл юм гэж Кейт мэдэгджээ.
Мөн тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Ерөнхийлөгч Байден ОХУ-ын зүгээс хурцадмал байдлыг мэдэгдэхүйц бууруулах байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийг ийм яриа өрнүүлэхээс өмнө дипломат харилцаанд чин сэтгэлээсээ хандаж, амлалт өгөх хэрэгтэй гэдгийг бид тодорхой хэлсэн” гэж мэдэгджээ.
Владимир Путин харин ямар сэдвээр ярилцах гэж байгаагаас ирээдүйд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах боломж, ярилцах сэдвүүд тодорхой болно гэж өмнөх өдөр нь Жо Байден өмнөх өдөр мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Оросын удирдагчтай уулзах боломжийн талаарх асуултад хариулахдаа “Путин юу ярихыг хүсч байгаагаас энэ асуудал хамаарна” гэж сэтгүүлчдэд хариулжээ. Мөн энэ уулзалт Украин дахь Оросын тусгай ажиллагаа дуусахад хүргэх эсэхийг шийднэ гэдгээрээ чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.
2 comments
Орос Украйнтай хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцаж байхад хөгшин Сэм бас л дундуур нь орж жүжгээ тавих нь. Улс орнуудад Улс төрийн үймээн самуун хаана дэгдэнэ тэнд Америк үргэлж оролцож Улс төрийн тоглолт хийсэн байдаг . Оросууд /Путан/ Ёстой
Тэр муу зөнөгтэй юу ярьдаг юм