ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадад хүрэлцэн ирж, Афганистаны хөрш орнуудын сайд нарын бага хуралд оролцохоор болж, Хятадын Тунси хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Маргааш Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлнэ. Сайд С.Лавров өнөөдөр энэ өдөр гадаадын мэргэжил нэгтнүүдтэй хоёр талын уулзалт хийнэ гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова телеграм сувагтаа бичжээ.
Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, терроризмын тархалт, хар тамхины наймаатай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ гэж Захарова мөн тэмдэглэжээ.
Эх сурвалж: INTERFAX