Украины нөхцөл хурцадмал байдалд орсон нь Америкий дараах ертөнц бий болох эхлэлийг тавилаа гэсэн санааг Америкийн The Intercept хэвлэлийн сэтгүүлчид нийтлэлдээ тэмдэглэжээ.
Ази, Африк, Латин Америкийн зарим орнууд хэн нэгний талд гарахаас татгалзаж, “төвийг сахисан зам” сонгосон болохыг тэд мэдээлсэн байна.
Тухайлбал, Хятад, Энэтхэг, Бразил, Турк, Индонез, Өмнөд Африк, Мексик гэсэн орнууд Оросоос тусгаарлагдахаас буюу тус улсын эдийн засгийн эсрэг хоригийн кампанит ажлын оролцогч болохоос татгалзжээ.
Үүнээс гадна НҮБ-д ӨАБНУ зэрэг хэд хэдэн улс Оросыг тусгаарлах тунхаглалд байр сууриа илэрхийлэхээс татгалзсан байна.
Эдгээр улсын байр суурь өрнөдийн орнуудыг шоконд оруулах болсныг материалд тэмдэглэсэн байна. Сэтгүүлчид түүнчлэн АНУ-ын нэр нөлөө олон арван жилийн түрэмгийлэл, нөхцөл байдлаа хэтрүүлдэг асуудлаас болоод шавхагдсаныг тэмдэглэжээ.
Олон удаагийн алдаа, зайлшгүй байдлаас болж өрнөдийн орнууд уналтад орж, түүнтэй зэрэгцэн олон үнэт зүйл алдагдсан гэжээ. “Цаашид сайн, муу аль нь ч болсон өрнөдийн ноёрхол улс төрд төдийгүй соёл, үзэлд бий болно” хэмээжээ.
Эх сурвалж: GAZETA