appppp.jpg

2018-09-16 11:53
Олон улсад алдартай Макаогийн казино түүхэндээ анх удаа далайн хүчтэй шуурганаас болж хаагджээ. Макаогийн албаныхан үерийн гамшигт өртөж болзошгүй анхааруулгыг хүргүүлсний дагуу хаалгаа барьсан байна. Өмнө нь өнгөрсөн онд Хато далайн шуурга Макаог дайрах үеэр албаныхан урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй хийснээс их хэмжээний хохирол амссан хэмээн ард иргэдээс шүүмжлэл хүртсэн юм. Тухайн үед далайн шуурганы […]

aimar-1.jpg

2018-09-16 11:35
“Нууц материалууд” цуврал кинонд Фокс Малдерын эцгийн дүрийг бүтээсэн жүжигчин Питер Донат 90 настайдаа таалал төгслөө. Тэрээр чихрийн шижин өвчнөөр олон жил шаналж байжээ. Питер Донат нь “Загалмайлсан эцэг 2”, “Гинденбург”, “Хятадын синдром” зэрэг бүтээлд тоглож байсан нэрт уран бүтээлч юм. Тэрээр нас ахисан үедээ “Нууц материалууд”-ын зургаан ангид Фокс Малдерын эцгийн дүрийг бүтээснээс гадна […]

biye-1024x725.jpg

2018-09-16 10:10
Малайзын цагаачлалын албаныхан WeChat сүлжээгээр гадаадын 8 орны бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан нууц бүлэглэлийг Баасан, Бямба гарагуудад явуулсан ажиллагааны үеэр илрүүлжээ. Тус улсын Селангор мужийн Субан Жаяа, Петалин Жаяа хотуудад явуулсан ажиллагааны үеэр нийт 26 эмэгтэй, тэднийг зуучилдаг байсан хоёр Бангладеш эрэгтэй, нутгийн дөрвөн эрэгтэйг баривчилсан тухай цагаачлалын албаны захирал Датук Сери Мустафар Али мэдэгдсэн […]

yyyyyy.jpg

2018-09-14 19:00
Цахим худалдааны “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос орон гэргүй хүмүүст тусалж, сургуулийн шинэ сүлжээг бий болгох зорилгоор буяны сан байгуулж, 2 тэрбум ам.доллар өөрөөсөө оруулах шийдвэр гаргалаа. Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр энэ сангаа “Day One Fund” гэж нэрлэжээ. Жефф Безос нь 164 орчим тэрбум […]

hel-2.jpg

2018-09-14 16:43
55 настай, Америк эмэгтэй ослын улмаас хөлөндөө хүнд гэмтэл авч, тэр нь эмчилгээний явцад идээлж, бугласан учраас эмч нар “Миноциклин” гэдэг антибиотик өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөжээ. Үүнээс долоо хоногийн дараа эмэгтэйн хэл харлаж, дарайгаад байгаа мэт санагдах болсон гэнэ. Удалгүй үс шиг зүйл ургаж эхэлснээс болж өвчтөн огиулах, хачин амт мэдрэх болжээ. Хэлэн дээр үс ургах […]

64c8206086ffd46agreat.jpg

2018-09-14 11:33
Эрээ цээргүй үнэ цэнэ Алдартай хүмүүс байгаа газар бусдын нэр алдарт өөрийгөө ээх төдийгүй бас үүгээр мөнгө олохыг оролдогч хүмүүс үргэлж дагалдаж байдаг. Үүний тулд ашиглах объектоо тун зөв сонгох шаардлагатай. Практикаас харж байхад энэ үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч эсвэл Их Британийн ирээдүйн хатан хаан, үгүй ядахдаа гэхэд алдарт дуучин эсвэл нэртэй хөл бөмбөгч тохирно. Дадлагын […]

tetgever.jpg

2018-09-14 11:27
Тэтгэвэрт гарах дөхсөн ахимаг насныхан ажлаас нэгэнт халагдчихвал дахиж ажил олж хийх бараг боломжгүй болдог. Тэднийг энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор ОХУ-ын төрийн ДУМ шинэ хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр  тэтгэврийн насанд хүрээгүй ажилтнаа хууль бусаар халсан удирдах албан тушаалтанд эрүүгийн хариуцлага ногдуулдаг болох юм байна. Тодруулбал, хууль зөрчсөн  албан тушаалтныг 200 хүртэлх мянган рублиэр торгох, жил хагасын орлогыг […]

osaka.jpg

2018-09-14 10:51
Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан моторс” компани талбайн теннисний US Open тэмцээний шинэхэн аварга Наоми Осакаг компанийнхаа шинэ нүүр царайгаар тодруулсан байна. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт талбайн теннисний ганцаарчилсан төрөлд АНУ-ын алдарт теннисчин 36 настай Серена Уилямсыг ялж, 20 насандаа дэлхий дахинд өөрийгөө таниулсан бөгөөд Их Дуулгын тэмцээнээс цом хүртсэн анхны Япон тамирчин болсон байна. “Намайг […]

alt.jpg

2018-09-14 09:20
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа явцад үнэт металл нь уушгиний хорт хавдрын эсрэг эмийн  үр дүнг дээшлүүлдэг болохыг олж тогтоожээ гэж Daily Mail сонин бичжээ. Эдинбургийн их сургуулийн хэсэг эрдэмтэд Испанийн Сарагосын их сургуулийн коллегуудынхаа хамт алтны бичил хэсгийг хүний организмд суулгах  төхөөрөмжид байрлуулах нь ашигтай хэмээн үзжээ. Уг бичил төхөөрөмжийг данио загасны тархинд суулгасан […]

lam-1.jpg

2018-09-14 09:07
XIV Далай лам Данзанжамц Шведийн Мальмё хотноо сүсэгтэн олонтой уулзаж, “Энхтайван ба аз жаргалтай байх урлаг” хэмээх сургааль айлджээ. Тэрбээр уулзалтын үеэр Европ тив рүү олноор дүрвэн ирж буй иргэдийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. “Европ бол европчуудынх. Бусад тив, орноос дүрвэн ирэгсэд эх орондоо эргэн очиж, улс орноо сэргээн босгох хэрэгтэй. Хүнлэг талаас нь […]