АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жон Кэрри Ерөнхийлөгч Дональд Трампыг найман настай хүүтэй зүйрлэлэлээ. Тэрбээр “Миний мэдэж байгаагаар тэр бол АНУ-ын үндсэн хууль юм уу, эсвэл ажлын тайлангаа уншихаас илүү цагийг Твиттерийнхээ лайкыг тоолж суухад зарцуулдаг анхны ерөнхийлөгч. Найман настай хүүгийн хэмжээний төлөвшилт, өсвөр насны охины эрсдэлтэй, тогтворгүй зан аашийг зэрэг хослуулсан үнэхээр ховор хүн. Түүнийг тодорхойлоход энэ хангалттай” гэж хэлсэн байна.Түүнийг ингэж хариулсны дараа хөтлөгч инээж, үзэгчид нижигнэтэл алга ташжээ. Жон Кэрриг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж магадгүй гэсэн яриа бий.
Массачусетсийн сенатораар олон жил сонгогдож ажилласан Жон Кэрриг өнгөрсөн баасан гаригт HBO сувгийн Real Time with Bill Maher шоунд оролцох үедээ төрийн тэргүүний тухай ингэж хэлэхээс урд өдөр нь Дональд Трампын шүүмжлэлд өртсөн юм. Түүнийг Ираны засгийн газрын төлөөлөгчидтэй хууль бус уулзалт нууцаар хийж байсан тухай Ерөнхийлөгч твиттер хуудсандаа бичиж, буруутгаж байсан юм.