АНУ-ын Жоржиа мужийн Тумсборо гэх жижиг хотыг тэр чигт нь зарахаар зар тавьжээ. Тумсборо нь 660 хүн амтай, 4.9 км/кв талбайтай аж. Зарах үнэ нь 1.7 сая ам.доллар гэнэ. Энэ нь Нью-Йоркийн баячуудын дүүрэг дэх нэг байрны л үнэ гэдгийг NBC New York цохон тэмдэглэсэн байна.
Тус мөнгийг төлж Тумсборог авсан хүн бүх орон сууц, зочид буудал, дуурийн театр, банк мөн 1869 онд анх байгуулагдсан төмөр замын депод хүртэл эзэн суух гэнэ. Тумсборогийн одоогийн удирдлага зөв хүн хотыг нь худалдан авч хөгжлийн зам руу эрчимтэй хөтөлнө гэдэг итгэж буйгаа илэрхийлсэн байна.