Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд
10:00 цагаас “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болно.
Багшийн хөгжлийн ордны 401б тоотод
10:00 цагаас “ОЮУТАН МОБИЛИТИ” Монголын их дээд сургуулиуд “КРЕДИТ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРӨХ ТОГТОЛЦОО” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Энэхүү харилцан кредит хүлээн зөвшөөрөх санаачилгыг анхлан хэрэгжүүлж буй Монгол-Германы хамтарсан технологийн их сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль маргааш уг тогтолцоог хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас Уран хатгамалчдын улсын III уралдаан зохион байгуулах талаар БСШУСЯ, Соёл урлагийн газар зэрэг холбогдох бүх байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.
Ю.Цэдэнбал агсны хөшөөний дэргэд
11:40 цагт Нам, Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ой, хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх ёслол болно.
1 дүгээр сургуулийн урд замд
14:00 цагаас Зам тээврийн осол ямар шалтгаанаас болж гардаг, хүүхэд болон эцэг, эхчүүдийн буруу үйлдлээс болж ямар аюултай нөхцөл байдал үүсдэг, ослын үед хүний биед ямар гэмтэл, бэртэл учирч болох талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцохыг харуулсан бодит ҮЗҮҮЛЭН СУРГАЛТЫГ зохион байгуулна.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд
14:00 цагаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Sitec Medical Co.Ltd ХХК-иас Сүрьеэгийн эрт илрүүлэгт нэн шаардлагатай 160 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрслэл оношилгооны тоног төхөөрөмжийг дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгнө.