0303-1.jpg

2018-12-26 10:59
СӨҮЛ. /Yonhap/. Лхагва гарагийн өглөө БНСУ-ын 100 орчим иргэнийг тээвэрлэсэн галт тэрэг “Дорасан” буудлаас БНАСАУ-ын “Панмун” буудлыг зорин хөдөлжээ. Эдгээр төлөөлөгч нь БНАСАУ-ын хилийн Кэсон сууринд зохион байгуулах хоёр Солонгосын хил дамнасан төмөр болон авто замыг холбох нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох юм. “Есөн бүхээг бүхий галт тэрэг нийслэл Сөүл хотын буудлаас орон нутгийн цагаар өнөө өглөөний 8:30 […]

bbbbb-2.jpg

2018-12-26 09:11
Хүүхдүүдээс Санта Клауст итгэдгийг нь асуух бүдүүлэг хэрэг боловч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэтэрхий сониуч зангаасаа болж, долоон настай хүүхдээс ийн асуучихжээ. АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай зул сарын өмнөх орой бяцхан хүүхдүүдтэй утсаар ярих уламжлал 1955 оноос хойш тогтсон байна. Д.Трамп, Мелания Трамп нар ч бас энэ жил АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд […]

tatah.jpg

2018-12-25 17:44
Виржиниа мужийн шүүх Хойд Солонгост нас барсан АНУ-ын оюутан Отто Умбергерын ар гэрт Пхеньян 500 сая долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Отто Виржиниагийн Их сургуулийн оюутан байсан бөгөөд 2016 онд Хойд Солонгост аялал жуулчлалын групп аялалд багтаж очоод суртал ухуулга хийсэн хэрэгт буруутгагдан хоригдсон юм. Түүний Хойд Солонгосын тал түүнийг 2017 оны зургадугаар сард […]

0202.jpg

2018-12-25 17:19
Ирак улсын Засгийн газар Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Зул сарын баярыг албан ёсоор баярын өдрийн жагсаалтдаа оруулж байгаагаа өнөөдөр буюу арванхоёдугаар сарын 25-ны өдөр мэдэгджээ. Тус улсын хувьд албан ёсны шашин нь Исламын шашин боловч үндсэн хуулиараа шашин шүтэх эрх нь чөлөөтэй байдаг аж. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн […]

buu.jpg

2018-12-25 14:02
Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах Засгийн газрын барилгад террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв. Террористууд тус барилгын дэргэд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын авто машин дэлбэлсэн гэнэ. Уг халдлагаас хэдхэн минутын дараа 2, 3 дахь халдлага гарчээ. “Энэ үеэр 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн” талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас […]

AA1.jpg

2018-12-25 10:00
2010 онд урлагийн алтан тайзаа орхиж байгаагаа мэдэгдсэн ОХУ-ын эстрадын хатан хаан Алла Борисовна Пугачёва дахин тайзан дээр гарна. Ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Кремлийн ордонд бүрэн хэмжээний тоглолт хийнэ гэдгээ саяхан зарлаад байгаа. Бүтэн жарны турш сая сая шүтэн бишрэгчдийнхээ анхаарлын төвд амьдарч ирсэн Алла 1994 оны хавар Христийн хамгийн ариун газар гэгдэх Иерусалимд Флипп […]

bulsh.jpg

2018-12-24 14:56
 БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс 2000-аас дээш жилийн настай эртний 99 ширхэг булшийг археологичид илрүүлжээ. Орон нутгийн их сургуулийн археологич эрдэмтэд Жунгарын хошууны нутагт малтлага судалгаа хийж байгаад дээрх олдворыг олсон байна. 99 булш бүгд нэг газраас гарсан бөгөөд насны хувьд Хаант улсуудын дайн /МЭӨ 475-221 он/, Баруун Хань /МЭӨ 202 — МЭ […]

tamhi.jpg

2018-12-24 14:42
Хятадын Төв өмнөдийн их сургуулийн эрдэмтэд олон жил тамхи татсан хүмүүсийг тамхинаас гаргахаар гар утасны хэрэглээнд суурилсан, тэр дундаа хүмүүстэй харилцахдаа тамхи татангаа утсаар ярих биш, харин мессеж бичихийг илүүтэй зөвлөсөн 12 долоо хоногийн туршилт явуулахад 6.5 хувь нь туршилтын эцэст тамхинаас гарсан байжээ. Энэ нь тун амжилттай үр дүн тул эл аргыг Хятадын бусад […]

huh-ordon.jpg

2018-12-24 13:09
Өмнөд Солонгос Улсын Засгийн газраас нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 8.350 вон болж нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр нэг ажилтан цагт 7.530 воны хөдөлмөрийн хөлс авдаг байсан бол 10.9 хувиар нэмэгдэж 8.350 вон авах болсон нь нэг ажилчин долоо хоногт 40 цаг ажиллаад, сард хамгийн багадаа 1.745.150 вон буюу […]

yyyyyyy.jpg

2018-12-24 10:53
АНУ-ын Конгрессын дээд танхим улсын төсөв батлах асуудлаар шийдвэрт хүрч чадаагүй учир өчигдрөөс (2018.12.23) эхлэн төрийн зарим яам, агентлаг, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв. Гишүүд өнөөдөр дахин хуралдаж, гацаад төрийн байгууллагуудын хувь заяаг шийдэх юм. Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл “Гол хуралдаан энэ сарын 27-нд зохион […]