Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших нэгэн нүүрсний уурхайд 15 уурхайч ажиллаж байгаад тэндээ гацаад 12 хонож байгаа гэнэ. Уурхайчдыг гаргаж авахаар аврах багийнхан ажиллаж байгаа юм байна. “Уурхайчдыг аврах боломжтой. Бид бүх хүчээ шавхан ажиллаж байна. Тэдний төлөө залбираарай” хэмээн аврах багийн ахлагч “ABC NEWS” сайтад өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.
Анх арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Мигалаяа мужийн нүүрсний гүний уурхайн 15 ажилчин ороод сураггүй боллоо гэх дуудлагаар 70 хүнтэй аврах багийнхан ирэн ажиллаж байгаа ажээ. Уурхайчдыг гаргахад тулгарч байгаа гол бэрхшээл нь багаж төхөөрөмж нь хэтэрхий жижиг байгаа гэнэ.
ABC NEWS