Баяраар хуулийн сургуулийн 200 сонсогч ажиллана

Шинэ жилийн баяртай холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж байна. Арга хэмжээний хүрээнд тус албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж, замын хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Мөн хотын төв болон алслагдсан гэр хорооллын гудамж замуудад шөнийн шалгалт хийж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн