Монголын далбаатай “Суров” хэмээх хөлөг онгоц энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хүчтэй шуурганд хөөгдөж, Хар тэнгисийн Таманы хагас арлын Төмөр эвэр хошууны орчимд мөсөнд суужээ. Онгоц цаашдаа хөдлөх аргагүй болсон тул аврах ажиллагаа явуулж, хөлгийн багийн 11 гишүүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хөлөг онгоцны хошуу эргээс таван метр орчим зайтай, их биений тал нь живсэн байдалтай байсан гэж Аврах, зохицуулах төвөөс гаргасан албан ёсны мэдээлэлд дурдсан байна. Онгоцонд 82 тонн дизелийн түлш, 900 литр тос байгаа бөгөөд гадагш алдагдах магадлал өндөр байгаа аж. Гэхдээ өнөөдөр 06.00 цагийн байдлаар /Монголын цагаар 11.00/ усанд бохирдол ажигдлагдаагүй юм байна.
Хөлөг онгоцны ахмад 25-ны өдийн 11.50 цагт /Монголын цагаар 17.50/ Онцгой байдлын албанд дуудлага өгснөөр аврах ажиллагаа явуулжээ. Осол болох үед Таманы хагас арлын орчимд салхины хурд 22 м/секунд хүрч байсан байна. “Суров” хөлөг онгоц нь Монголын далбаатай, Vikaro Overseas Co., компанийн өмчлөлийнх ажээ.
Гэрэл зургийг fleetmon.com-оос авав.
Eagle