АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зул сарын баярыг тохиолдуулан Ирак дахь Америкийн цэргийн баазад очих үеэр “АНУ цаашид дэлхийн цагдаа байх ёсгүй” гэж мэдэгдсэнийг NBC телевиз дамжуулав. Цэргийнхэнтэй уулзахдаа ерөнхийлөгч “АНУ нь үндэстэн бүрийн төлөө тулалдаад байж чадахгүй.Бидний хамгаалтад байхыг хүсвэл төлбөр төлөх ёстой” гэж Трамп онцолжээ. Тэрээр цааш нь “Америк цаашид дэлхийн цагдаа болохгүй.
Цэрэг дайн ачаалал бүтнээрээ АНУ-д ноогдож байгаа нь шударга биш зүйл” гэжээ. Мөн нэгдсэн улсын цэрэг дэлхийгээр нэг байрласан. Их хүмүүс нэрийг нь ч сонсоогүй оронд хүртэл байрлаж байгааг “инээдэмтэй” зүйл гэж үздэгээ хэллээ.