shine.jpg

2019-02-14 12:19
НҮБ өчигдөр орой Македон Улсын Гректэй байгуулсан нэр өөрчлөх гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлснийг зарлажээ. Энэ бол Умард Македоны Бүгд Найрамдах Улс. Хөрш Грек улстай олон жил маргалдсаны эцэст Балканы хойгийн Македон улс нэрээ “Умард Македоны Бүгд Найрамдах Улс” болгон өөрчлөх шийдэлд хүрээд байгаа. Тус улс энэ шинэ нэрийг өчигдрөөс (2019.02.13) эхлэн албан ёсоор ашиглах боллоо. […]

01-14.jpg

2019-02-14 11:39
Өнгөрсөн долоо хоногт Малдив Улсын Цагдаагийн байгууллагаас ерөнхийлөгч асан Абдулла Ямеен Абдул Гавуумыг авлига, мөнгө угаах болон хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж буйгаа мэдэгдлээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Цагдаагийн байгууллагаас  Ямеенийг цагдаад худал мэдүүлэг өгсөн зэрэг хэд хэдэн хууль бус үйлдэлд буруутгасан хэргийг Ерөнхий прокурорт шилжүүлжээ. Ямеен ерөнхийлөгч байх үедээ улсын мөнгийг хууль бусаар шилжүүлэн авдаг […]

avolga.jpg

2019-02-14 11:34
Транспаренси Интернейшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексэд сүүлийн гурван жил дараалан 7 улс хамгийн өндөр оноо авлаа. 2018 оны байдлаар Скандинавын орнууд болох Дани, Финланд, Швед, Норвеги болон Шинэ Зеланд, Сингапур, Швейцар улсууд эхний долоод жагсаж байна. Эдгээр улсууд 100 онооноос 84-88 оноо авчээ. Авлигын төсөөллийн индексэд 100 оноо авсан улс байхгүй ч дээрх улсуудад ардчилсан […]

tolgoi.jpg

2019-02-13 17:32
БНАСАУ-ын 10 иргэний дөрөв нь хүнсний аюулгүй байдлын асуудалд хямралын нөхцөлд байгаа тухай телевизийн KBS суваг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайлан мэдээнээс иш татан уламжилжээ. Тус сувгийн мэдээлснээр, Умард Солонгосчуудын 19 сая орчим нь улсын хүнсний түгээлтийн системээс хамааралтай байдаг бол 6 сартайгаас 2 хүртэлх настай гурван хүүхдийн нэг нь шаардлагатай илчлэгийг авч […]

OHU.jpg

2019-02-13 15:55
ОХУ-ын эрх баригчид цахим аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор олон улсыг холбодог интернэт сүлжээнээс гарч, бие даах туршилтыг эхлүүлэх болсон тухай ТАСС агентлаг мэдээлжээ. Туршилт ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх гэнэ. Интернэт сүлжээнээс гарснаар ОХУ-ын нийгмийн амьдралын тухай мэдээ, нийтлэлүүд зөвхөн дотоод хэрэгцээнд зориулагдана. Иргэд интернэтэд орохгүй байх нь цахим халдлагаас сэргийлэх хамгийн зөв алхам болно гэж тус улсын […]

turk.jpg

2019-02-13 15:32
Тус улсад 2016 онд төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Үүнээс хойш гурван жилийн дараа Туркийн эрх баригчид энэ оролдлогод оролцсон гэж үзсэн 1112 хүнийг баривчлах тушаалыг гаргасан гэж CNN Turk суваг мэдээлжээ. Энэ хэргийг АНУ-д цагаачлан амьдарч байгаа шашны номлогч Фетуллах Гюленыг зохион байгуулсан хэмээн Туркийн эрх баригчид үзэж байгаа. Энэхүү төрийн эргэлтийн үеэр 250 орчим […]

irwes.jpg

2019-02-13 13:22
Африкийн Кени улсын биологич Ник Пилфорд 2018 оноос ирвэс амьдардаг нутаг дэвсгэрээр хэд хэдэн камераа байрлуулж, ажиглалт хийж эхэлжээ. Үүний үр дүнд дэлхийд нэн ховор “меланист” хар ирвэсийг өнгөрсөн оны сүүлчээр дурандаа буулгаж чадсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард ирвэсийн зургийг анх удаа Африкийн Экологийн сэтгүүлээр дамжуулан олонд дэлгэсэн байна. Тэрхүү хар ирвэс нь залуу, эм […]

03-9.jpg

2019-02-13 10:21
Шри Ланкын өдөр тутмын сонинд цаазын ял гүйцэтгэгч, хоёр зандалчин ажилд авах зарыг нийтэлжээ. Даваа гарагт нийтэд түгсэн энэ ажлын байрны сарын цалин 36.310 рупи ($200) байна гэжээ. Энэ нь тус улсын төрийн албан хаагчдын дундаж цалингаас өндөр гэсэн үг аж. Мөн ажилд орохыг хүсэгч нь Шри Ланкийн уугуул иргэн байна, 18-45 насны эрэгтэй, ёс […]

03-8.jpg

2019-02-12 17:43
Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Оросын парламентын гишүүн Рауф Арашуковыг өнгөрсөн сарын сүүлээр (2019.01.30) Москва дахь Төрийн ДУМ-ын хуралдаан дээрээс тус улсын Тагнуулын албаныхан баривчилсан. Мөн энэ өдөр Санкт Петрбург хотоос түүний төрсөн эцгийг их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан хэмээн үзэж хамт баривчилсан байгаа. ДУМ-ын гишүүнийг хоёр ч аллага, авлига, сүрдүүлгийн зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт сэжиглэгдсэн байна. Сенатч Рауф […]

amralt.jpg

2019-02-12 14:23
БНСУ-ын Засгийн газар болон ажил олгогч, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран өнөөдрөөс эхлэн “Ажилчдын амралтыг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөр нь ажилчид амралтын зардалдаа 200 000 вон гаргалаа гэж үзвэл засгийн газар болон ажил олгогчийн зүгээс тус бүр 100 000 воныг олгох бөгөөд улс дотроо 400 000 воноор аялах эрхтэй болно гэсэн […]