Оросын Карачаево-Черкесийн сенатч Рауф Арашуков хоёр хүнийг захиалгаар хөнөөлгөхөд 1.5 сая рубль төлсөн тухай хууль сахиулах байгууллага дахь мөрдөн байцаалтын эх сурвалж мэдээлжээ.
Ийм мэдүүлгийг Арашуков олон аллагыг гүйцэтгэгчдийн хооронд зуучилсан гэгдэх Рустам Копсергенов өгсөн гэнэ.
“Адыге-Хасэ” залуучуудын хөдөлгөөний идэвхтэн Аслан Жуковыг хөнөөлгөхийн тулд 1 сая рубль төлсөн бол Карачаево-Черкессийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн асны зөвлөх Фраль Шебзуховыг хөнөөлгөхөд 500 мянган рубль өгсөн аж.
Сенатч Рауф Арашуков нэгдүгээр сарын 30-нд Холбооны зөвлөлийн хуралдааны заалнаас шууд баривчлагдсан юм. Түүнийг хоёр аллагад буруутган баривчилжээ. Энэ өдөр мөн сенатчийн эцэг Рауль Арашуковыг баривчилсан юм. Түүнийг хийнээс 30 тэрбум рубль хулгайлсан хэрэгт холбоотой хэмээн сэжиглэж байна.