Шарсан тахианы сүлжээ ресторан КFC-ийн Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлалтай салбарт энэ сарын 9, 10, 11-нд хоол идсэн хүмүүс хоолны хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. НМХГ-аас өнөөдөр (2019.02.15) KFC-тэй холбоотой хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийж байна.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэлүүд явагдаж байна. Албан ёсны шинжилгээний хариу гараагүй байна.
2019 оны хоёрдугаар сарын 08,09,10-нд зайсангийн KFC салбарт хоол идсэн гэсэн 16 хүн гүйлгэж бөөлжих дотор муухайрах шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хандаж эмчүүлж байна гэх мэдээлэл манайд энэ сарын 12-ны 15:00 цагт ирсэн.
Бид мэдээллийн мөрөөр зайсангийн салбар болох ХУД-ийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хоол үйлдвэр үйлчилгээ эрүүл ахуйн чиглэлийн гурван байцаагч томилогдож ажилласан байгаа. Энэ хугацаанд тухайн газраас 39 төрлийн хоолны дээж, 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундны усны хоёр дээж, агаарын таван сорьц, хэрэглэж байсан ундааны 4 сорьц авч НМХГ-ын лабораторт шинжлүүлсэн байгаа. Мөн ажилчид болох 28 хүнд ХӨСҮТ-ээс эрүүл мэндийн үзлэг хийсэн. Одоогийн байдлаар эмнэлэгээс шинжилгээний хариуг бидэнд өгөөгүй байна. Тухайн гарсан зөрчил дээр зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх тухайд ХУД-ийн прокрурорын газарт Зайсангийн KFC-ийг үйл ажилагааг түр хугацаагаар зогсоох саналаа хүргүүлсэн. ХУД-ийн Прокрурораас гаргасан шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 13-наас KFC түр хугацаагаар зогсоогоод байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/officialarslan.mn/videos/2028783673906325/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]