Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн талаар буюу В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн талаар МИАТ-ээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:
“2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна.
Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээллэх болно” гэжээ.