АФИН – Грекийн Александроуполийн Ерөнхий эмнэлгийн их сургуулийн чих, хамар, хоолойн эмч хахууль авсан хэргээр ажлаас халагдсан байна. Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний сахилга батын төв хорооноос тус эмчийг хахуул авснаас хойш гурван жилийн дараа ийм шийдвэр гаргаснаа зарлажээ.

Тус их сургуулийн эмнэлгээс хахуул өгсөн өвчтөн өөр эмчээр амжилттай хагалгаа хийлгэсэн гэж мэдэгджээ. Мөн “Гомдол гаргагч хэзээ ч айх ёсгүй. Шударгаар ажлаа хийдэг, чадварлаг эмч нар олон бий. Хээл хахуул, нэхсэн авсан л бол уучлалгүй шийтгэгдэнэ” гэж нэмж хэлэхдээ дээрх хэрэг яагаад удаан хугацааны дараа шийдвэрлэгдсэнийг тайлбарлаагүй байна.

Харамсалтай нь тус улсад эмч нэр өвчтөнөөс хахууль нэхэх, өвчтөн ч сайн эмчилгээ үйлчилгээ авахын тулд “гар цайлгах” хэлбэрээр “факелаки” хэмээн нэрлэгддэг дугтуйтай мөнгө өгөх явдал түгээмэл байдаг ч ял сонссон эмчийн тоо маш цөөн байдаг ажээ.

By updown

3 thoughts on “Авлига авсан эмч ажлаасаа халагджээ”
  1. Манай эмч нарийн авч байгаа мөнгө авилагт тооцогдодгүй юмүү ямар ваа хагалгаанд орох, төрөхөд ЭМЧ СҮВИЛАГЧ хоерт мөнгө өгөхгүй бол шууд ҮХЭЭ ……

  2. ЭНЭ БОЛ ХЭВШИЛ БОЛСОН ХАГАЛГААНД ОРОХ БОЛОН ТӨРӨХИЙН ӨМНӨ Л ӨГӨХГҮЙ БОЛ НАЙДВАРГҮЙ ДАРААНА ХЭДИЙГ Ч ӨГӨӨД НЭМЭРГҮЙ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн