Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Трамп нохойг хөнөөсөн нь улстөрийн шинжгүй гэв – updown.mn

Трамп нохойг хөнөөсөн нь улстөрийн шинжгүй гэв

Америкийн Миннесота мужид Дональд Трамп хочтой нохойг хөнөөсөн нь улс төрийн шинжгүй гэж цагдаагийн офицерийн хэлснээр эш татан Fox News мэдээллээ. Жексон тойргийн цагдаагийн хэлснээр нохойг буудсан этгээд нь өмчилсөн газартаа өөрийн мал амьтнаа хуулийн дагуу хамгаалсан гэнэ. Хууль сахиулагчдын мэдээлж буйгаар тэд олон нийтийн сүлжээнд гарсан зарим ташаа мэдээллээс болж тайлбар хийхээс аргагүй болсон гэнэ.

Нохойн эзэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигч учраас улс төрийн зорилготойгоор нохойг нь хөнөөсөн гэх мэдээллийг цацсан юм. Түүний хөрш нь ардчилагчдыг дэмждэг учраас нохойг зориудаар хөнөөсөн гэж тэрбээр үзжээ. Сүүлийн гурван жилд тойргийн цагдаагийн газарт хөршийнхөө нохойг хөнөөсөн гэх 14 гомдол ирсэн байна. Ноход өөрийн хил хязгаарыг давж, мал амьтан, хүмүүс рүү халдсан тул ихэвчлэн буудаж хороосон аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн