Ричард Гир аав боллоо

Холливудын жүжигчин,өдгөө 69 настай Ричард Гир өнгөрсөн оны дөрөвдүгээр сард жүжигчин Алехандра Силва хэмээх 35 настай Испани бүсгүйтэй гэрлэсэн билээ.Түүний гэргий Алехандра Силва энэ сард амаржиж хүүтэй болжээ.Жүжигчний төлөөлөгчийн мэдээлснээр хосууд хүүгийн мэндэлсэн өдөр болон нэрийг одоогоор нууцалж байгаа гэнэ. Жүжигчин Ричард Гир бие давхар эхнэртэйгээ хамт Далай ламтай уулзаж буй зургаа 2018 оны есдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм.

Ричард Гир, Алехандра нар Испанийн Hola сэтгүүлд ярилцлага өгч, хуримын зургаа татуулсан байна. Тэрбээр “Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн. Миний эхнэр Алехандра ухаалаг, сайхан, хөгжилтэй бүсгүй” гэж ярьсан бол залуу бүсгүй нөхөртөө маш их хайртайгаа хэлж, Ричардыг их романтик хүн гэж ярьжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн