Эдийн засгийн өсөлт буюу ДНБ 2010 оны зэрэгцүүлсэн үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 1.2 их наяд төгрөг буюу 6.9%-өөр өсөв.
Энэхүү өсөлтөд:
- Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 тэрбум төгрөг буюу 5.3%, тэр дундаа санхүү, даатгалын үйл ажиллагааны салбарын нэмэгдэл өртөг 139.0 тэрбум буюу 12.3%-өөр өссөн
- Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357.1 тэрбум төгрөг буюу 6.2%-аар өссөн нь голлон нөлөөлжээ.
- Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.1 (6.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Уг өсөлтөд Бараа, үйлчилгээний экспорт 2.0 их наяд төгрөг буюу 15.3% Хөрөнгийн нийт хуримтлал 1.7 их наяд төгрөг буюу 27.2% өссөн нь голлон нөлөөлсөн аж. ДНБ-ий бүтцийг 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл хөрөнгийн нийт хуримтлал өмнөх оноос 8.4 пунктээр өссөн бол эцсийн хэрэглээ 2.7, цэвэр экспорт 5.7 пунктээр тус тус буурчээ.
Зураг 1.
ДНБ-ий бүтэц, дүнд эзлэх хувиар (эцсийн ашиглалтын аргаар) Эх сурвалж: ҮСХ Улаанбаатар хотод инфляци 8.1%-тай байна Эдийн засаг ийнхүү өсөлттэй байгаа ч инфляци өндөр хэвээр байна. Үндэсний статистикийн хорооны өнөөдөр танилцуулсан судалгаагаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляци 2019 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6%, өмнөх оны мөн үеэс 7.3%-ийн өсөлттэй гарчээ.
Зураг 2.
Хэрэглээний үнийн индекс (өмнөх оны арванхоёрдугаар сар=1009), хувь
Эх сурвалж: ҮСХ
Ийнхүү 7.3% өсөхөд 1. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувь буюу согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.7 хувь сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.7 хувь
2. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь
3. Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.9 хувь
4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь, түүн дотроо цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 13.1 хувь эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх сараас 0.6% өсөхөд
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувь
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.7 хувиар өссөн нь нөлөөлсөн хэмээн үзжээ.
Үний өсөлтийг орон нутгаар авч үзвэл
Орхон аймагт хамгийн их өссөн бол Говьсүмбэр аймагт буурчээ. Улаанбаатар хотод инфляци 8.1%-тай байна. Харин өмнөх сараасаа 0.3%-ийн өсөлттэй байгаа бөгөөд үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.8 хувь согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.1 хувиар өссөн нь нөлөөлжээ. Улаанбаатар хотод 2019 оны нэгдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 36.6 хувь буюу 126 бараа, үйлчилгээний үнэ өсөж 14.2 хувь буюу 49 бараа, үйлчилгээний үнэ буурч 49.2 хувь буюу 169 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 67 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо