Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын -р тоотод оршин суух хаягтай эмэгтэй 61 настай Ц нь согтуурсан үедээ төрсөн дүү эмэгтэй 60 настай Э, өөрийн нөхөр эрэгтэй 63 настай Г нарыг хутгалж амь насыг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг энэ сарын 7-нд гарчээ.
Ингэхдээ төрсөн дүүгийнхээ цээжин тус газар хутгалж хүнд гэмтээн, өөрийн нөхрийг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон байна. Цээжин тус газартаа хутгалуулсан хохирогч 60 настай Э нь биеийн байдал хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст мөрдөн шалгаж байна.