mmmmm-3.jpg

2019-05-24 09:24
Оросын агаарын тээвэрт ашиглаж байсан ТУ-134 онгоцыг 1980 онд ашиглалтад оруулснаас хойш бараг 40 жил өнгөрчээ. Энэхүү онгоц эцсийн нислэгээ 2019 оны  тавдугаар сарын 22-нд хийжээ. ТУ-134 Новосибирьск хотын олон улсын Толмачево буудалд буугаад байгаа нь. Якутын Мирный хотоос Новосибирск хот руу ниссэн юм. Түүнчлэн Новосибирск хот дахь Агаарын тээврийн музейн хүндтэй үзмэр болох аж. […]

zel.jpg

2019-05-24 08:30
Олимпийн аварга, Оросын уран гулгагч Алина Загитова инстаграм хуудсандаа машин барьж байгаа бичлэгээ оруулсан нь түүнийг Цагдаагийн газрын хаалга татахад хүргэлээ. Бичлэг дээр Загитова хамгаалалтын бүсээ хийгээгүй нь харагдаж байлаа. Мөн насанд хүрээгүй буюу 16 настайдаа жолоо барьсан хэрэгт буруутгагджээ. Түүнийг 5-12 мянган рублиэр торгох гэнэ.  

hosuud.jpg

2019-05-23 17:10
Маккензи БЕЗОС: “Amazon”-ыг үндэслэгч Жефф Безосын эхнэр. Жефф Безос амбициараа үргэлж онцгойрч байлаа. Тэр 1990 онд 26 настай байхдаа “Bankers Trust” компанийн вице-ерөнхийлөгч дараа нь “DE Shaw & Co” гэх санхүүгийн компанийн ахлах дэд ерөнхийлөгч болсон байлаа. Жилийн дараа тэр гэрлэх хэрэгтэй гэж үзжээ. Ингээд найз нөхдөөрөө ганц бие, танил эмэгтэй сонгуулан сохроор болзохыг хүсэв. […]


2019-05-23 17:07
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс суралцах зүйл их аж. Тэр бараг архи уудаггүй. Харин Германд алба хааж байхдаа шар айраг уудаг байсан тул хаа нэг шар айрганд дурладаг гэнэ. Тухайн үед түүний дуртай шар айраг нь Redeberger байсан ажээ. Засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш ямар нэгэн арга хэмжээнд хундага тулгадаг ч ийнхүү амсаад л тавьдаг байна. […]

hytad.jpg

2019-05-23 12:21
Хятадын иргэд АНУ-д бойкот үзүүлж “Apple”-ийн төхөөрөмжүүдийг худалдан авахыг зогсоох хөдөлгөөнийг өнөөдрөөс (2019.05.23) өрнүүлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өдөөсөн худалдааны дайнаас болж Хятадын хамгийн том технологийн компани болох “Huawei”-г Америкт хориглоод байгаа билээ. Анх Хятадын технологийн салбарын тэрбумтан, барууны ертөнцөд “Goldman Sachs”-ын шилдэг эдийн засагчдын нэг байсан гэдгээрээ хамгийн их танигдсан Сем Ли “Миний […]

huu.jpg

2019-05-23 08:57
Өнгөрсөн хоёрдугаар сард Пакистаны хойд нутгийн жижиг хот болох Ратто Дерод энэхүү өвчлөл тархаж буй эхний шинж тэмдэг илэрсэн талаар ВВС мэдээлж байна. Хүүхдээ элгэндээ тэвэрсэн хүмүүс эмч дээр ирэх нь олширч, бяцхан хүүхдүүдийнх нь халуун огт буурахгүй байгаа талаар хэлж байжээ. Хэдэн долоо хоногийн дараа яг ийм оноштой хүүхдүүд эмнэлэг бараадах болсон байна. Ингээд […]

02-18.jpg

2019-05-22 17:28
Польш улсад анх удаа зургаан ихэр хүүхэд мэндэлжээ. Хүүхдүүдийг кесарев хагалгаагаар төрүүлсэн байна. Хүүхдүүдийг төрөхөөс өмнө эцэг эх нь ч, эмч нар нь ч зургаан ихэр гэж мэдээгүй, ЭХО-гоор таван хүүхэд л гэж мэдэгдэж байжээ. Өдгөө 29 настай ээж болоод хүүхдүүдийн бие нь сайн байна. Ихрүүдээс хамгийн том нь 1,3 кг жинтэй бол хамгийн бага […]

bordoo.jpg

2019-05-22 16:40
Вашингтон мужийн захирагч Жэй Инсли нас барсан хүний шарилын бордоо болгохыг зөвшөөрсөн хууль баталжээ. Тодруулбал, нас барагсдын шарилыг газарт оршуулах, чандарлах сонголт дээр бордоо болгон хувиргах арга нэмэгдэж байгаа юм байна. “Хамгийн органик оршуулга” гэгдэх энэ аргаар тусгай зөвшөөрөлтэй газруудад шарилыг задалж, модны үртэс, сүрэлтэй хольж,сайн чанарын бордоо гаргах аж. Ар гэрийнхэн нь талийгаачийн шарилаар […]

03-22.jpg

2019-05-22 13:17
Гутал үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын тоонд орох “Nike”, “Adidas” тэргүүтэй Америкийн 173 компани Ерөнхийлөгч Дональд Трампад хандан ил захидал бичиж, Америкийн Гутал үйлдвэрлэгч, борлуулагчдын холбооны цахим хуудсан дээр байршуулжээ. Үйлдвэрлэгчид захидалдаа Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах Америкийн Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээд “Энэ бүхэн Америкийн эгэл жирийн үйлдвэрлэгч, худалдан авагчдыг л илүүтэй хохироож байна. […]

ruhani.jpg

2019-05-22 11:18
“Манай улс АНУ-ын шахалтад бууж өгөхгүй” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани мягмар гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Ираныг заналхийлсэн хэн бүхэн харамсах болно гэж Х.Рухани мэдэгдээд, манай улсын ард иргэд гадаадын дарамтлагч хүчнүүдэд өвдөг сөхрөхгүй гэжээ. Өнгөрсөн ням гарагт Иракийн нийслэл Багдад хотын Ногоон бүсэд пуужингийн цохилт өгсөн бөгөөд тус бүсэд АНУ-ын […]