БНХАУ-ын 65 настай удирдагч Си Зиньпин сүүлийн 40 жилийн улс орныхоо хөгжлийн тухай илтгэлдээ авлигыг бүрэн ялсан гэж цохон тэмдэглэжээ. “Бид авлига, хээл хахуулийг хэрхэвч үл тэвчин, тэр дор нь хариуцлага тооцож, шийтгэх замыг шийдвэртэйгээр сонгосон.
Мөн хүнд суртал, албан тушаалаа урвуулан ашиглах, улсын өмч, төсөвд хэт үрэлгэн хандахыг эрс эсэргүүцэж, хатуу хариуцлага тооцсоор ирлээ. Мөн намын дотоод сахилга батыг чанд сахиулж, гэмт этгээдүүдээс намыг цэвэрлэх ажлыг хийлээ.
Бид авлигыг бүрэн ялж чадлаа” хэмээн Си Зиньпин мэдэгджээ. Мөн тэрбээр илтгэлдээ “Сүүлийн 40 жилийн хугацаанд манай улсын гаргасан энэ их амжилт бол зүгээр байхад тэнгэрээс унаад ирсэн зүйл биш. Хөдөлмөрч зан чанар, мэргэн оюун ухаан, намын зөв зоригтой шийдвэр болон олон үндэстэнтэй манай улсын ард иргэдийн хүчээр бид энэ амжилтад хүрсэн” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: News1.mn Р.Гэгээ
6 comments
goe yumoo
goe yumoo
Монголын төр хятад улсаас жишээ аваасаа ичиж үхмээр юм даа
Си Зиньпиныг монголд түрээсээр ажиллуулах юмсан
Хүн Байгалийг ялав аа гэж…. Манайхыг бодвол бараг ялаа биз..дээ
Авилгыг ялж болдог л юм байна.
Тэр жишээг их холоос биш ойроос, бүр хөршөөсөө харж болохоор байна.