ТУ-134 онгоц сүүлчийн нислэгээ хийж, агаарын тээврийн музейн үзмэр болно

2019-05-24 09:241min0
mmmmm

Оросын агаарын тээвэрт ашиглаж байсан ТУ-134 онгоцыг 1980 онд ашиглалтад оруулснаас хойш бараг 40 жил өнгөрчээ. Энэхүү онгоц эцсийн нислэгээ 2019 оны  тавдугаар сарын 22-нд хийжээ.

ТУ-134 Новосибирьск хотын олон улсын Толмачево буудалд буугаад байгаа нь. Якутын Мирный хотоос Новосибирск хот руу ниссэн юм.

Түүнчлэн Новосибирск хот дахь Агаарын тээврийн музейн хүндтэй үзмэр болох аж. Сүүлчийн ТУ-134 онгоц Якутын алмааз олборлогч “Алроса” компанийн эзэмшилд байсан юм. Онгоц Мирныйгээс Новосибирьск руу зорчигчгүй нисч ирсэн. Уг онгоц сүүлийн зорчигчдоо өмнөх өдөр нь Эрхүүгээс Мирный хүртэл тээвэрлэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй