2019-08-08 12:46
Крымийн хойгийн өмнөд хэсэгт орших Нижний Ореандад Зөвлөлт улсын удирдагчдын ашиглаж байсан зуслангийн байрууд бий. Хойгийг Оросын мэдэлд оруулсны дараа бүс нутгийн эрх баригчид дээрх байгууламжуудыг төрийн мэдэлд авсан юм. Тэгвэл төрийн өмчит 1-р байр буюу ЗХУ-ын удирдагч агсан Леонид Брежневийн зусланг 1.2 тэрбум рублиэр саяхан арилжжээ. Үл хөдлөх хөрөнгийг Оросын хуулийн этгээд олж авсан тухай мэдээллээ. […]










