Казахстан улсын нийслэл Нур-Султан хот жилийн эцсээр 100 цахилгаан автобус нэмэлтээр нийтийн тээвэртээ явуулж эхэлнэ. Нур-Султан хотын нийтийн тээвэрт гурван мянга гаруй хүн ажиллаж өдөр бүр 900 автобусыг 1.7 мянган жолооч барьж иргэдэд үйлчилдэг аж.
Өнгөрсөн жил нийтийн тээврийн талаар 13 мянган гомдол иргэдээс ирсэн бол энэ жил хэдийн 21 мянган гомдол ирээд байна. Энэ талаар Нур-Султан хотын дарга Кулгинов “Хотын иргэдийн аз жаргалтай амьдралд нийтийн тээвэр шууд нөлөөлж байдаг тул жолооч бүр маш анхааралтай жолоо барих хэрэгтэй юм” хэмээн хэлсэн юм. Уг хот нь автобусны эгнээтэй ба электрон төхөөрөмж автобусанд суурилуулснаар ашиг нь 40 хувиар нэмэгдсэн байна.