НМХГ-ын 70128012 дугаарын утсанд ЧД-ийн 7 дугаар хороонд байрлах “Хуяг оргил” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс боорцог авахад хөгцөрсөн, муудсан байна гэсэн мэдээлэл иржээ. Гомдлын дагуу Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт явуулсан байна.
Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчлийг илрүүлж, хөгцөрч, муудсан бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулжээ. Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.