Крымийн хойгийн өмнөд хэсэгт орших Нижний Ореандад Зөвлөлт улсын удирдагчдын ашиглаж байсан зуслангийн байрууд бий. Хойгийг Оросын мэдэлд оруулсны дараа бүс нутгийн эрх баригчид дээрх байгууламжуудыг төрийн мэдэлд авсан юм. Тэгвэл төрийн өмчит 1-р байр буюу ЗХУ-ын удирдагч агсан Леонид Брежневийн зусланг 1.2 тэрбум рублиэр саяхан арилжжээ. Үл хөдлөх хөрөнгийг Оросын хуулийн этгээд олж авсан тухай мэдээллээ.
Леонид Кучма Украины Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа уг байгууламжийг Дээд Рад буюу парламентын эзэмшлээс татварын албаны мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж байжээ.
1955 онд баригдсан уг барилгад ЗХУ-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев амарч тухлах туйлын дуртай байсан гэдэг.