Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөөд хэдхэн хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна.
Түүний энэхүү айлчлалыг АНУ-ын бага болон дунд тусгалтай пуужингуудыг Азид байрлуулахаар төлөвлөж байгаатай холбон тайлбарлах оросын эх сурвалжуудын мэдээлэл гараад буй.
Тэгвэл үүнийг Монголоос АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр бүрэн үгүйсгэлээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудаст “АНУ Монголд пуужингуудаа байршуулахаар бэлтгэж байгаа юу?” мэдээний хариуд “Ийм илт худал юм бичиж хэрэггүй шүү дээ. Манай нутагт гадаадын цэрэг байршуулах хуулиар хориотой.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаад цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр баталгаажуулсан улс” гэсэн байлаа.
Эх сурвалж: ikon.mn