Хүн бүгд л үр хүүхдээ амжилт бүтээлээр арвин, сайн сайхан яваасай гэж хүсдэг. Гэвч бид бүгдээрээ үүнийх нь төлөө зөв хүмүүжүүлж чаддаг бил үү?
Тэгвэл Билл Гейтсийн эцэг эх болох Мэри, Уильям Гейтс нар хүүгээ мундаг хүн болгохын тулд тун өвөрмөц аргаар хүмүүжүүлжээ. Гейтс энэ талаар бусдад хуваалцсан байна.
Сайн үйлс бүтээх нь чухал гэдгийг сургасан.
Гейтсийн гэр бүл олон нийтийн ажил, сайн үйлсэд идэвхтэй оролцдог байжээ. Гейтсийн ээж хүнд тус хүргэвэл хариу нь илүү том ирдэг гэдэгт итгэдэг байв. Тиймээс ч хүүхдүүдээ сайн үйлсэд уриалан дагуулдаг байлаа.
Хүүхдүүддээ эрх чөлөөтэй, хэнээс ч хараат бус байх боломж олгосон
Гейтсийн эцэг эх нь хүүхдүүд эрх чөлөөтэй байх нь чухал гэдгийг мэддэг байжээ. Тэд Биллийг хамаагүй чөлөөтэй байдаг гэдгээр нь хувийн сургуульд сургадаг байв. Биллийн эцэг эх хүүгээ 13 настай байхад нь шөнө Вашингтоны их сургуульд очихыг зөвшөөрч байв. Түүнчлэн тэрбээр дунд сургуулийн ахлах ангид байхдаа чөлөө авч, өмнө Вашингтоны цахилгаан станцад программистаар ажиллаж байлаа.
Хүүхдүүдээ бууж өгөхийг хүлээн зөвшөөрдөггүй байсан
Гейтсийн эцэг эх нь хүүгээ хэчнээн амжилтад хүрсэн ч усанд сэлж, хөлбөмбөгөөр хичээллэхээ зогсоож болохгүй гэдэг байв. Тэд бүх зүйлд сайн байх албагүй, азгүйдэл бол хэвийн зүйл гэдгийг сургажээ.
Эх сурвалж: lifter.com