“Манайхаан хүүхэд тамлахаа больчих хэрэгтэй ш дээ” хэмээн постоо эхлүүлээд нэр бүхий цахим хэрэглэгчийн зүгээс өнөөдөр (2019.08.09) дараах мэдээллийг олон нийтэд хүргэжээ.
361 дүгээр зөрлөг буюу бидний нэрлэж заншсанаар 61-ийн гарамын нутагт морь уядаг гэх М гэгч нь хурдан морь унадаг 10 настай хүүг овооны наадамд түрүүлээгүй гэх шалтгаанаар зодсон байна. Зодуулсан гэх хүүтэй тухайн иргэн өчигдөр 22 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумаас хот руу явж байхдаа буюу 61-ийн гарам дээр ээж, ах хоёртойгоо зогсож байхад нь таарсан юм байна. Улмаар ГССҮТ-д хүргэсэн бөгөөд хүүгийн гар хугарсан байжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус овооны наадам нь хууль бус болсон аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=100005645868875