267478728_4302157626557627_2818549108276966117_n-1024x593.jpg
2021-12-14 12:50
Пауэрлифтингийн WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын Москва хотод боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ш.Алтанбагана түрүүлж, алтан медаль хүртжээ. Ш.Алтанбагана 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд […]

41-3.jpg
2021-12-14 11:32
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр аймгуудад барих цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хийсэн компани, төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзлаа. Тэрбээр “Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Завхан, Увс, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлж байна. Эдгээр аймгийн цэвэрлэх байгууламжийг баригдсанаас нь хойш […]

555-4-1024x561.jpg
2021-12-14 10:05
Малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилгоор УОК-оос орон нутагт Шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа юм. Энэ дагуу УОК-ын Нэгдсэн […]

31.jpg
2021-12-13 14:53
Баянхонгор аймгийн Богд сум Хурдан тэмээний уралдааныг 15 дахь жилдээ зохион байгууллаа. Уралдааныг хурдан тэмээ, тайлаг тэмээ, тором, шинэ тэмээ гэсэн насны ангиллаар зохион байгуулжээ. Шагналын санг сумын ИТХ, ЗДТГ, сумын ИТХ-ын дарга Шүгэдийн Бүүвэйбаатарын гэр бүл, Богд сумын уугуул, аймгийн БОАЖГ-ын дарга Э.Ганзориг ивээн тэтгэж үйл ажиллагааг дэмжин ажилласан байна. Тус уралдаан нь уламжлалт […]

45-6.jpg
2021-12-13 14:06
Монгол Улсын Шадар сайдын тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. “Шуурхай бүлэг”-ийн гишүүд аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн байдал болон […]

87-12.jpg
2021-12-13 13:59
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд дүүргийн 2022 оны төсвийн төслийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн Баяр болон холбогдох удирдлагуудад өргөн барилаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ: Баянзүрх дүүргийн 2022 оны төсвийг дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” баримт бичигтэй уяж, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж хийсэн. Өмнө нь хороо бүрд […]

874.jpg
2021-12-13 12:41
Оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 4,648.9 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мян.бар буюу 16 хувийн өсөлттэй байна. Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113,195 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,260 тн, АИ-92 автобензин 46,162 тн, ДТ 53,585 тн байна. Улсын […]

1-7.jpg
2021-12-13 10:08
Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсноор уг гэрээнд нэгдсэн 57 дахь орон болжээ. Энэ талаар Icanw  (“Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” олон улсын төрийн бус байгууллагуудын эвсэл) мэдээлэв. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг аравдугаар сард парламентын чуулганы үеэр “Энэхүү гэрээнд нэгдэх нь үндэсний аюулгүй […]

5-7.jpg
2021-12-10 17:27
Дулааны шугамд гэмтэл гарч ойр хавийн байрны дулаан тасалдаж, аваарын нөхцөл байдал үүссэн тул дулааны шугамыг засварлах зорилгоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын замаас Нарны замтай холбогдсон хороолол дундах автозамыг 12 дугаар сарын 10-ний өдрөөс 11-ний хооронд түр хугацаагаар хаажээ. Иймд иргэд, жолооч та бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

8-12.jpg
2021-12-10 16:01
Өнөөдөр Эрээний хилээр чингэлэг солилцох ажил эхлэж байна. Тэгэхдээ эхний ээлжинд хил хаахаас өмнө Эрээний талд гарсан, ачаатай 150 орчим автомашиныг үе шаттайгаар хилээр гаргаж дуусгасны дараа чингэлэг тээвэр явах юм. Автомашинуудыг  2-3 өдрийн дотор хүлээж авахаар төлөвлөсөн байгаа бөгөөд өнөөдөр 25 машин оруулна гэж Эрээний боомтоос мэдээлжээ. Одоогоор 10 автомашин хилийн шугам дээр ирсэн […]