74136.jpg
2021-12-17 12:43
Цагаачлалын бус визээ шинэчлэх хүсэлтэй виз мэдүүлэгчид энэ сарын 20-ноос эхлэн Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-нд биечлэн ярилцлагад оролгүй виз мэдүүлэх боломжтой боллоо.  Харин дараах зорилгоор цагаачлалын бус виз олгогдсон тохиолдолд ярилцлагагүй виз мэдүүлэх боломжгүй аж. Тодруулбал, ажиллаж, аялах зуны хөтөлбөрийн виз /J1/, өмнө нь богино хугацааны англи хэл сурах зорилгоор олгосон виз / F1/, […]

5-12.jpg
2021-12-17 10:19
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс анх санаачлан уламжлал болон явуулж буй “Монголын археологи” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаар археологичид 2021 оны ажлын үр дүнгээ хэлэлцэж шилдгүүдээ тодруулжээ. 2021 оны шилдэг судалгаа 1.Цагаан агуйд 2021 онд хийсэн археологийн малтлага судалгаа-Б.Гүнчинсүрэн А.М.Хаценович, Д.Базаргүр, Я.Цэрэндагва, Е.П.Рыбин, Д.В.Марченко, А.М.Клементьев, Г.Маргад-Эрдэнэ, П.С.Кравцова, И.В.Долгушин 2.“Тамирын голын Хүннүгийн эрдэнэс” […]

4521-1024x689.jpg
2021-12-17 10:05
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн Задгай гэдэг газар өчигдөр /2021.12.16/ 22:05 цагт 4.4 магнитуд газар хөдөлжээ. Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, […]

02-33.jpg
2021-12-17 08:29
НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын худалдан авалт болон хөрөнгө оруулалтын ажил хариуцсан албан хаагчдыг “Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт, сургалтад хамруулж байна. Тус уулзалт, сургалтыг Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж буй юм. Уг сургалт нь төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг […]

08-8.jpg
2021-12-16 18:00
АНУ COVID-19-ийн эсрэг нэг вакциныг хориглох төлөвтэй байна. Тариулсан хүмүүст нь судасны бөглөрөл үүсэх эрсдэл хэвээр байгаагаас болоод Johnson&Johnson-ы вакциныг хориглох тухай The Washington Post мэдээлжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Зөвлөлдөх багийнхан энэ асуудлыг авч хэлэлцэхээр зэхэж байна. Уулзалт энэ сарын 16-нд болно. Эх сурвалжийн мэдээлснээр Johnson&Johnson-ы вакцин хийлгэсэн хүмүүст бөглөрөл үүссэн шинэ тохиолдлуудыг […]

1-9.jpg
2021-12-16 10:01
Оросын Холбооны Улсын Улаан-Үд хот, Байгал нуур орчимд Ө-51°38’24.0”, У-105°24’36.0” арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаарх мэдээллийг 21:51 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тус газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас хохирол учирсан эсэхийг Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан орон нутгийн иргэдээс тодруулахад, “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн […]

06-13.jpg
2021-12-16 08:31
2021 оны жилийн эцсийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтсон хугацаанаас хэд хоногийн өмнө олгох гэж байгаа талаар ХНХЯ-наас мэдээлж байв. Товлосон хугацааг энэ сарын 13-наас эхлүүлж, иргэдийн дансанд халамж авдаг иргэд болон хүүхдийн мөнгө олгогдсон байгааг салбарын сайд фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Мөн А.Ариунзаяа сайд ” Нийт 2.4 сая иргэний гүйлгээг хийх явцад 54 мянган иргэний шилжүүлэг түр саатсан. Энэ нь […]

01-30.jpg
2021-12-15 16:47
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.15/ хуралдаан 10 цаг 40 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүний […]

263554966_643796510137944_4027724824343478391_n-1.jpg
2021-12-15 15:06
2021.12.03-ны өдөр амиа алдсан ажилтны талаар ОБЕГ мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлдээ: 2021.12.03 өдөр самбар дээр байрлуулсан хэвлэх материалыг буулгах явцдаа Нийслэлийн БЗД-ийн ОБЕГ-ын албан хаагч амь насаа алдсан. энэ ажил нь цагдаагийн байгууллагтай хамааралгүй суртчилгааны зориулалттай самбар юм. ОБЕГ-аас гэргий болон ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж уучлал хүслээ. “Энэ ажилгаатай холбоотой шадар сайдаас ирсэн үүргийн […]